Хөлийн өсгий хагарсан үед хэрхэх вэ
2018-01-12

Хөлний өсгийний арьс их эмзэг. Байнга арчлахгүй бол  хагарах, хуурайших, өнгөө алдах эрсдэлтэй. Америкийн “www.wikihow.com” сайт хагарсан өсгийгөө хэрхэн арчлах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Өсгий тань хагарвал эхлээд бага зэргийн лимонтой усанд хөлөө 10 минут дүр. Лимон өсгийг эмчлэхээс гадна хөлний өнгийг тань сэргээнэ.

 

Алхам №2

 

 

Нэг литр усанд хоёр халбага ахуйн спирт хий. Спирттэй усанд хөлөө 10 минут дүрснийхээ дараа бүлээн усаар хөлөө сайтар угаагаарай. Нэг долоо хоногийн дараа үр дүнг нь харах болно.

 

Алхам №3

 

 

Өсгийгөө сойздож угаасныхаа дараа хүнсний гялгар тороор ороож, оймс өмсөөрэй. Гурван хоногийн дараа таны өсгий эдгэрнэ.

 

 Алхам №4

 

 

Ханиад болон үрэвсэл дарах эмийг нунтаглаад хагарсан өсгий дээрээ түрх. Эм таны өсгийг эдгээх болно.

 

Алхам №5

 

 

Хальстай нь чанасан төмсийг халуунаар нь нухаж өсгийдөө түрхээд даавуугаар бигнэн бооно.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Чаа:
Хэрвээ өсгий чинь хагарсан бол хонины сүүлний өөх лаан дээр зажигалка, шүдэнз ч болно барьж хайлангуут нь яг хагарсан газар нь дусаа.Тэр дороо эдгэрнэ, дахиад хагарахгүй.
2018-01-12