Опраг одод Ерөнхийлөгч болж чадна хэмээн итгэж байна
2018-01-12

Америкийн нэрт хөтлөгч Опра Уинфри саяхан зохион байгуулагдсан 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно хэмээн мэдэгдсэн билээ.

 

 

Уг ёслолын ажиллагааны дараа Опра “CNN” агентлагт “Би зүгээр л сонгуульд өрсөлдөх болно хэмээн хэлсэн юм. Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй” гэж хэлжээ.

 

Опра 2020 оны сонгуульд нэр дэвших болсон гэдгийг сонссон Ерөнхийлөгч Трамп “Би түүнийг ялах болно” хэмээн ярьсан юм.

 

Опра хэдий байр сууринаасаа буцсан ч холливуудын уран бүтээлчид түүнийг шилдэг удирдагч байж чадна хэмээн дүгнэлээ.

 

Холливуудын нэрт найруулагч Стивен Спилберг жүжигчин Мерил Стрийп, Том Хэнкс нар The “Andrew Marr” шоунд хамтдаа оролцжээ.


 
Том Хэнкс “Би Опрад итгэж байна. Тэр бол гайхалтай удирдагч байж чадна” гэсэн бол Мерил Стрийп “Тиймээ би түүнд өөрөөсөө ч илүү итгэж байна” гэсэн байна.  Харин Стивен Спилберг Би түүнийг эцсээ хүртэл дэмжих болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hollywood oduud ni yamar ch bsan manai urlagiin odod gej uursdiiguu nerledeg salvaidainuud shig hen mungutei tald ni daldganadaggui l yum bn
2018-01-13
сайханбилэг:
өөрсдөө нэр дэвшвэл хол явна шүү юу н опра
2018-01-12