Зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааг өнөөдөр буулгана
2018-01-12

“Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлнэ.

 

Уг ажил энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдал ажиглагдаж байна.

·         Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах

·         Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх

·         Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах

·         Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах

·         Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах;

·         Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах

·         Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт.

 

Албадан буулгах гудамжуудад Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Намянжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж тус тус багтжээ.  

 

М.Дөлгөөн

 

Shuud.mn
Сонин хачин