Цагдаагийн алба хаагч 180 иргэн шинэ байранд орно
2018-01-12

Өнгөрсөн оны зургадугаар сард шаваа тавьсан "Цагдаа-Амгалан" хорооллыг улсын комисс хүлээн авсан бөгөөд сар шинийн босгон дээр 180 алба хаагч байрандаа орох боломжтой болжээ.

 

 

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар өчигдөр уг хотхоны үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, хөнгөлөлттэй зээлээр орон сууцны барилга барих талаар авч хэрэгжүүлэх бодлого, ЦЕГ-ын даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зах зээлийн үнээс хямд өртгөөр орон сууцны барилга барих ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 2000 шахам алба хаагч орон сууцтай болоод байгаа юм байна.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Ene darga ovoodoo.yrd taliin ye yeiin hyrandaa nar uursduu l gyigeed baisan shyy dee.
2018-01-12