Ахмад дайчдад сар бүр 200 мянган төгрөг олгоно
2018-01-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, хариулт авч байна. Гишүүн Б.Энх-Амгалан “Ахмад дайчин гэдэг ойлголт ямар хүрээг хамарч байна. Салбар салбартаа гавьяа байгуулсан хүмүүсийг хамруулах уу? гэлээ.  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг:

 

-Тэтгэврийн шинэчлэлийн асуудал манай байнгын хороон дээр яригдаж байгаа. Дэлхийн банкны хүмүүстэй уулзсан. Тэтгэврийн шинэчлэлээр нас нэмэгдүүлж байгааг эргэж харахаар болсон. Ахмад дайчин гэдэг нь 1939, 1945 оны дайнд оролцсон хүмүүсийг хэлж байна. Өмнөх Үндсэн хууль баталсан хүмүүсийн асуудал энэ хуулиар зохицуулагдаагүй гэв.

 

Уг УИХ-ын тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлахыг байнгын хороо дэмжснийг гишүүд дэмжив.  Ингээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
35 түүнээс дээш жил төр ард түмнийхээ төлөө зарим эрхээ хязгаарлуулж цэрэг армид алба хаасан тэтгэвэртээ байгаа иргэд ахмад дайчин биш юм байналдаа,ялгаварлан гадуурхах гэж үүнийг л хэлэх байх
2020-04-08
зочин:
Одоо больё Тоо бодоод үз 1939 оныг дайныг нь больё 1945 онд байлдаан оролцсон гэвэл 90 гаран настай хүн байх нь. 90 настай ч байлдаанд оролцсон хүн байна уу, Манай эцэг 1930 оны хүн байсан 76 хүрээд 2006 онд нас барсан. Дайны үед 16 настай гээд нас нэмээд 45 оны үед цэрэгт орох гээд бараагүй юм гэсэн.Дарханд л гэхэд 70 80 оны үед ганц нэг л ахмад хүмүүс байлдаж байсан гэдэг байдаг нөгөө хэд нь цэрэгт явснаа л хэлж байгаа юм гээд тоодоггүй байж билээ. Хадам 25 оны хүн байв. Цэрэгт татагдаад Жанчхүү орох гэж явахад нь дайн дууссан очих гэж явахад нь аль хэдий нь Оросууд оччихсон байсан юм гэж ярьдаг байсан.1990 онд 65 насласан хөөрхий. Дашрэнцэн агсан гурван настай Гунан улаан баатар гэж бичиж байсан шүү. Иргэдээ гавьяатай гавьяагүйгээр ялгаварлахаа боль. Ийм болохоор чинь 8000 гаран хүн гавьяат авахаар очерлож төмөр зүүгээгүй хүн Монгол байхгүй тэгсэн мөртлөө ядуугаараа дэлхийн шившиг болж байна
2018-01-12