Хятадууд “Мөсөн жаал”-ын зургаас болж, эрх баригчдаа буруутгалаа
2018-01-12

БНХАУ-ын Юньнань мужид сурдаг нэгэн бяцхан хүүгийн зураг интернэт ертөнцийг хайлуулж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Найман настай Ван хүү хичээлдээ ирэхдээ үс, хөмсөг, сормуус нь цантсан зургийг нэгэн интернэт хэрэглэгч өөрийн цахим сайтдаа нийтэлснээр уг хүү “Мөсөн жаал” гэх нэрийг авчээ.

 

Хүү хичээлдээ очихын тулд 4.5 км-ийн цаанаас ирдэг бөгөөд тэрбээр ойролцоогоор нэг цаг алхдаг аж.  “Мөсөн жаал” дээрх зургийг авахуулах үед гадаа -9 хэмийн хүйтэн байсан бөгөөд түүнийг ангидаа орж ирэхэд ангийнхан нь шоолжээ.

 

Хэдий хүүгийнгэр нь хол, ядуу амьдралтай ч тэрбээр хичээлдээ хичээнгүй суралцдаг байна. Тэрбээр даарсан байсан ч 100 онооны шалгалтадаа 99 авч, дүнгээрээ ангидаа тэргүүлжээ.  Хятадын твиттер гэгддэг вейбод уг зураг хэдхэн цагийн дотор 277 мянган лайк цуглуулсан гэнэ.

 

 

“Мөсөн жаал” гэх зураг нийгмийн сүлжээнд нийтлэгдсний дараа нэгэн сэтгүүлч хүүгийн амьдралтай танилцахаар Юньнань мужид ирсэн байна.

 

Хүү эмээ, эгчтэйгээ хүндхэн нөхцөлд амьдардаг аж. Хүүг ээж нь орхиж явсан бол аав нь 5-6 сардаа нэг удаа гэртээ ирдэг гэнэ.

 

Хүүгийн зургийг нийгмийн сүлжээнээс үзсэн Комминуст намын Залуучуудын холбоо хүүгийн сургуульд 1500 ам.долларын өртөг бүхий сурагчдын хувцас болон сургуулийн халаалтыг сайжруулахад зориулж хандивласан байна.

 

“Мөсөн жаал”-ын зургаас үүдэн иргэд эрх баригчдаа алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдээ анхаардаггүй хэмээн буруутгажээ.

 

Бээжингийн тэргүүн Си Зиньпин ирэх 2020 он гэхэд алслагдсан бүс нутгийн иргэдийг ядуурлаас гаргахаа амласан ч өнөөг хүртэл уг ажил “үр дүнтэй бус” байгааг иргэд шүүмжилсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ро-гэдэгт:
Хажууд нь судалсан юм шиг !3-хан сая хүнээ яаж авч явж бгааг хардаггүй!Дэлхийн хамгийн их хүн амтай улстай харицуул!Өөрийн биеэн дээрхи тэмээг хардаггүй хүний биеэн дээрхи юуг хардаг кккк!Баабарын хэлдгээр болоогүй бгаа юм аа манай ард түмэн гэсэн юутай үнэнккк
2018-01-14
zocnin:
hoorhon hyy be manai 3 sayhan hyn am maani saihan amidaraltai boloosoi
2018-01-13
zocnin:
hoorhon hyy be manai 3 sayhan hyn am maani saihan amidaraltai boloosoi
2018-01-13
иргэн:
1,3 тэрбум хүнтэй Хятад бүү хэл 3 сая хүнтэй манайд байдаг л асуудал
2018-01-12
irgen:
estoi orovdmoor , sain hyy baina surah estoi gedgiig oilgoj 4,5 km odor byr iim huvzastai alhah hyyhed hovor ,,,egdyytei hoorhon zogsood zurgaa avahuulsan baigaa ni orovdmoor , bagsh ni avsan geed oor saitad baisan
2018-01-12
Зочин:
ангийнхан нь гэж бичээч Дэлгэрцэцэг ээ
2018-01-12
po:
odort 1yuanii orlogtoi iim hun heden sayara bdg hen ch toodgui hytad bl hun am n het olon yg 1 horhoi shawij shg oluulaa
2018-01-12
zocnin:
hoorhon hyy be manai 3 sayhan hyn am maani saihan amidaraltai boloosoi
zocnin:
hoorhon hyy be manai 3 sayhan hyn am maani saihan amidaraltai boloosoi