Би эвийг хичээдэг
2018-01-12

 

Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна хэмээсэн огт үндэслэлгүй, гүтгэлэг тараасан байна.

 

Юуны өмнө ийм уулзалт болоогүй, тийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

 

Би эвийг хичээдэг. Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэл, эрмэлзлээр зүтгэхийг чухалчилдаг. Би талцлыг дэмждэггүй. Асуудлаа илэн далангүй ярих, зөвшилцөн ойлголцох нь эрүүл саруул сэтгэлгээ мөн гэж үздэг.

 

Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна.

 

Болоогүйг болсон мэтээр, байгаагүйг байсан юм шигээр, олон нийтийг талцуулсан, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн энэ мэт мэдээлэл тараахгүй байх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн баримтлах үндсэн зарчим гэж би ойлгодог. Тиймээс хэрээс хэтэрсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл дахин тараахгүй байхыг, чөлөөт хэвлэлийн нийтлэг зарчмаа сахиж ажиллахыг, нягтлаагүй зохиомол мэдээлэл бэлтгэж тараасныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргахыг “Зууны мэдээ” сонины редакцид хандан шаардаж байна.

 

Иймэрхүү хууль ёс зөрчсөн, хувь хүний нэр төрд халдсан мэдээ мэдээлэл дахин гаргах юм бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдье." гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
ванга:
Монголын төрийг сүйрүүлэгч, төрийн албыг нийслэлийн газрын адил зах дээр наймаалагч, 60 тэрбумын эзэн, хариуцлагаас хар толгойгоо хамгаалагч, хутган үймүүлэгч энэ хүнд итгэх үү??????? Үгүй гэж бодож байна, үнэхээр шударга хүн байсан бол МАН 65 суудал аваад байхад Засгийн газраа толгойлоод явахгүй яасан юм бэ гэж асуух байна. УИХ-ын даргын суудлаа орхиод сул гишүүн болоод яаж ажиллах юу хийхийг нь харах юмсан. Даанч тийм эр зориг байхгүй нь сайхан даа.
2018-01-12
зочин:
ачааны хүндийг үүрч гарах дүн нуруутай жинхэнэ эр хүн дээ,цөөвөрүүд боорлож,гөлгөнцөрүүд боргож.бөгс долоогчид гүтгэж л байна,Энэ бол Эрдэнэ гэдэг хүн алсан нөхөр,Баттулга нарын зүгээс гэдэг нь хэнд чойлгомжтой
2018-01-12
Зочин:
Эвийг эрхэмлэгч илэн далангүй байж улсын эрх ашгийг дээдэлдэг та минь мянга түм наслах болтугай хаантаан
2018-01-12
5112:
Улсынхаа эдийн засгийг илааршуулж, иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг цаг алдалгүй, эн тэргүүнд дэмжих бодлогыг Улсын Их Хурлын даргын хувьд, хувь улстөрчийнхөө хувьд тууштай баримталж байна... МӨН ХУЦВАА. МУУ ЛУЙВАРЧИН, ЗАЙЛААЧ
2018-01-12
L:
Za bolioch togloom um uuuuuuuuuuu herev.................
2018-01-12
зочин:
Ард түмэн ихэнх нь хорлон сүйтгэгч С.Эрдэнэ, Баттулга нарын тарааж байгаа цуурхал гэдгийг мэдэж байгаа байх аа
2018-01-12