Хит багийн Дион Вэйтэрс улирлын үлдсэн хэсгийг өнжинө
2018-01-12

 

Маиами Хит багийн хамгаалагч Дион Вэйтэрс зүүн хөлийнхөө шагайнд мэс ажилбар хийлгэхээр болж байна. Ингэснээр тэрбээр энэ улирал дахин талбайд гарах боломжгүй болно. Уг нь Вэйтэрс улирлын эхэнд энэ улирал дуусгаад мэс ажилбар хийлгэнэ гэж төлөвлөж байсан билээ. Харамсалтай нь шагайны зовиур нь улам нэмэгдсэнээс болж сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд талбайд гараагүй юм. Тэгвэл Лос Анжелес хотод тэрбээр өөрийн шийдвэрээ эцсийн байдлаар гаргаж, мэс ажилбар яаралтай хийлгэх сонголтод хүрлээ.

 

Тэрбээр энэ улиралд 14.3 оноо, 2.6 самбараас бөмбөг авалт, 3.8 ашигтай дамжуулалт дунджилж байсан юм. Мөн талбай дээр дунджаар 30.6 минутыг дунджилж, нийт 30 тоглолтод оролцоод байсан билээ. Дашрамд дурьдахад энэ зун тэрбээр 4 жилийн 52 сая ам.долларын гэрээг багтайгаа үзэглэж чадсан. Тиймээс дараагийн гурван жилд тогтмол тоглолт үзүүлэхийн тулд уг шийдвэрийг гаргасан бололтой.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин