Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр
2018-01-13

 

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр. Өдгөөгөөс 26 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, "Мэдэгтүн, Сахигтун" хэмээн тунхагласан юм. Шинэ Үндсэн хуулийг 1992оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдсөн түүхтэй юм. 

 

1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.

Shuud.mn
Сонин хачин