Улаанбаатар
Шатахуун барьцаалагсдад хатуу хариуцлага тооцъё
1-14

Засгийн газрыг гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид төр буюу ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж эхлэв.

 

Литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа тэд ашгаа бууруулахгүй байх гэж оролдож байна. Улсын хэмжээнд 38 нөөцтэй байгаа нь хомсдол үүсэх шалтгаан байхгүй. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ 3 орчим хувьтай буюу хасах руугаа орж дампуурах аюул дээрээ тулсан зүйл огт алга. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн базааж авсан. Гэтэл одоо Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс авч өг тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа импортлогчид стратегийн салбарыг барьцаалж байна. Улсын суурь үнээр наадагсдад ингэж эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй. Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хийгээгүй.

 

Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг. Маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх бүх наариаг хийж ирсэн. Өнөөдрийн огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа. Н.Алтанхуягийн засгийн газар тухайн үед аргаа бараад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж Монгол банкнаас мөнгө хэвлэх, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас, хөнгөлөлттэй зээл өгч байж үнийг буулгаж тогтвортой барьж байсан.

 

Үе үеийн засгийг чаддаг зүйлээрээ сүрдүүлж ирсэн тэдэнд улсын стратегийн чухал салбарыг хувьчилж өгсөн нь хамар ихтийн нус их гэдэг зүйл л болж байна. Нусын сугартал нь алгадах арга нь тэдний тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөх хэрэгтэй.

Э.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
gadaadad horongoo gargaj kompani bguulax gesen nohod hamag horongoo aldaad hanhai tom baishingaas oor yumgyi shal demii yum bolj geed exneesee kanadaas garcn bna . gadnii uls yu gej l zax zeeliin oron zaigaa tawij ogoh be tiim bolohoor yndesnii horongotnyydee ex ornodoo gazriin tos bolowsruulax yildwer bguulaacnee. .. gadnii hogjingyi oron ta nariin horongiig yns bogood hayahaa medne shyy dee. yanz byriin tatwar enee teree shantaaj .. gadniihniig bayjuulaxgyi shyy dee
2018-01-15
Зочин:
Benziniig tur uuruu oruulj irvel yaasan yum bol
2018-01-15
Зочин:
Shunald hyazgaar baikhgui
2018-01-15
вереө:
Орос л үнээ өсгөөд байгаа шдээ
2018-01-15
зочин:
Tөр ард түмэн хоёрыг хагаралдуулах, засгийн газрыг харлуулах оролдлого зориуд хийж байна. үгсэн хуйвалдагсдын ард хэн байгаа нь ойлгомжтой. Tймээс шатахуунаар ард түмнийг дарамталж буй нохдуудтай уралцах хэрэгтэй, тэдэнтэй эв санаагаа нэгтгэж тэмцэх хэрэгтэй. Aрд түмнийг дарамталж байгаа бол өөрсдийг нь адилхан дарамтлая юу ч үгүй хоосруулцгаая
2018-01-15
Зочин:
Доор нэг хүний бичсэн авилгын хуулийн талаар уншсан дээдэс байвал бодмоор чухал санаа байна шүү.
2018-01-15
Зочин:
Арай л дэндүү дарлаад бгаа юм бишүү дээдсүүд минь. Дээдсүүд ч гэж дээ . Өөрсөндөө зориулж хууль гаргаж хамгаалуулсан хэдэн луйварчид. Наад олон түмэн чинь туйлдаад сүүлийн хэдээ шавхаж бна. Ийм амгалан ард түмэнтэй болохоор яаж ч аашилсан яахав гэж бодоод бна уу даа.
2018-01-15
Зочин:
Роснефьтийн колонкуудыг монголд оруулчихая. Хилийн цаана гараад л бензин хямдхан ш дээ. Урд хойд хоёр хөрш хоёулаа манайхаас хамаагүй хямд.
2018-01-14
Zochin:
iim nuhtsul baidal bolj baikhad tur baihgui amraltaa edleed baij baij um... Gaduur hachin sonin bolood tur zasaggui ard tumen ban shuu dee.. Unen gutarmaar, yasan archaagui tur zasagtai um ve bid chini
2018-01-14
Зочин:
Ард түмнээс дээрэм хийх эрхтэй юм уу .Анандбазар Батсайхан гээд дандаа увайгүй хулгайч нараас лицензийг нь хураа.Нефтийн бизнес эрхлэх сонгон шалгаруулалт зарлая.
2018-01-14
Зочин:
Газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих хэрэгтэй. Энэ газрын тосны компаниуд хэрээс хэтэрч байна. Шунал нь дээд цэнтээ хүрчээ
2018-01-14
Зочин:
Хөөе монгол улсын төр өө гадны ганц банк, ганц ШТС оруулаад.ирээч үхэр толгойтой хулгайчуудаа өрсөлдөөд наадуул чинь алиагаа алдах байхгүй юу ард бид нарын магнай тэнийх байхгүй юу . Эргүүтсэн төртэй юмаа монголчууд босно шүү
2018-01-14
irgen:
delhii dayar yne unahad ynee buulgaagui, osongyyt ichihgui shaltag zaaj osgoh erh ed nart baihgui, ta nar tertee tergui hyamd yed ni heden terbumaa hiigee bizdee luivarchidaa !!!!!!
2018-01-14
irgen:
delhii dayar yne unahad ynee buulgaagui, osongyyt ichihgui shaltag zaaj osgoh erh ed nart baihgui, ta nar tertee tergui hyamd yed ni heden terbumaa hiigee bizdee luivarchidaa !!!!!!
2018-01-14
зочин:
Татвар нэмж цалигийнх нь талыг ш...на, бензин нэмж үлдсэн талыг нь ш...на, тэтгэвэрийнх нь насыг нэмж эрүүл мэнд, өтөл насыг нь ш...на. Амьдрах арга зам үлдээхгүй нь ээ.
2018-01-14
Зочин:
Өөрсдөө хутгалдсан улсууд яаж хариуцлага тооцож чадах юм. Харин жирийн иргэн ажлаа ном журмын дагуу бүтээх гээд аргагүй байдалд орж хэн нэгэн албан тушаалтанд таван цаас өгвөл өчиггүй ял авдаг. Ийм л балиар өөрсдөндөө зориулсан өөрсдийгөө хамгаалсан хуультай. Энэ төр нэг л бишээ. Одоо иргэдийг тэвчээрийн хязгаарт тулж энд тэндгүй яасан ч яахав гэсэн хүмүүс олширчээ.
2018-01-14
Зочин:
Pizdanuudaas erhiin huraaj awch umnuh onuudad olson ashgiin ulsiin orlogo bolno. Davarsan pizdanuud shuu
2018-01-14
Зочин:
Шатахуунаар ашиг олно гэж байхгүй. үнэ нэмээд хэрэггүй
2018-01-14
ЛХАГВА:
ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙЛАХ ДЭЭРЭМДЭХ ШИЙДВЭР ГАРГАХДАА ХҮЧИЙГ ХАРУУЛДАГ НӨГӨӨ ТӨР БАЙНУУ МЭДЭЭЖ БАЙХГҮЙ ТӨР НЭРИЙН ДОР КАРМАНЫХ НЬ ХҮҮХДҮҮД БАЙГАА УЧИР ХАРЦ Ч СӨРГӨЖ ЧАДАХГҮЙ ТЭСЭХГҮЙ НЬ СОНГУУЛИЙГ НААШЛУУЛАЖ ЗАЙЛУУЛЦГААЯ.
2018-01-14
dsn:
huvichlaliin ur dun ,huvid ochison ulsiin uildveruud hezee ch uls ardaa bodohgui ,tiim uhamsar unuudriin naimaachidad hovor iim ued medseer bj buh yumaa huvid uguud guilagchin boloh n ene ,shatahuun bl ulsiin hynaltand bh yostoi zuil!
2018-01-14