АНУ-ын нууц материалыг задруулсан Брэдли Мэннинг Сенатад өрсөлдөнө
2018-01-14

АНУ-ын Засгийн газрын нууцын зэрэглэлтэй материалыг задруулж, өнгөрсөн 2013 онд 35 жилийн ял сонссон трансжендер Брэдли Мэннинг тус улсын Сенатад нэр дэвшихээр өөрийгөө бэлдэж буй талаараа ярьжээ.

 

 

Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн 2017 оны гуравдугаар сард түүнд өршөөл үзүүлсэн билээ.

 

Брэдли Мэннинг шоронгоосоо суллагдсаныхаа дараа гэр бүлийнхээ хамтаар Мэрилэнд мужид суурьших болсон юм.

 

Тэгвэл тэрбээр Мэрилэнд мужаас Сенатад нэр дэвших бодолтой байгаа гэнэ. Тэрбээр Сенатад нэр дэвшихийн тулд сөрөг хүчин Ардчилсан намын сенатч Бен Кардинтай өрсөлдөх аж. Бен Кардин 2007 оноос хойш Мэрилэнд мужаас Сенатад сонгогдож буй туршлагатай улстөрч билээ.

 

Брэдли Мэннинг нь 2010 онд Иракт баривчлагдсан бөгөөд нууцын зэрэглэлийн 700 гаруй мянган материалыг “Wikileaks” сайтад дэлгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин