Галт уул дэлбэрсний улмаас арлынхныг нүүлгэн шилжүүллээ
2018-01-15

Папуа Шинэ Гвинейн дахь галт уул дэлбэрсний улмаас ойролцоогоор арлаас 1500 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

 

Галт уул өнгөрсөн долоо хоногоос үнс, нурмаа цацаж эхэлсэн учир эрх баригчид гамшгийн бүстэй ойрхон амьдарч буй 500 орчим иргэнийг яаралтай Блу Блу арал руу нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Галт уул дэлбэрэх үед олон мянган иргэн орон гэрээсээ дүрвэжээ. Уг үйл явдлын улмаас эмх замбараагүй байдал үүсчээ.

 

Уг галт уул нь тус арлын хамгийн идэвхтэй галт уулсын нэг юм. Эрдэмтэд галт уулсаас ялгарах хорт хүхрийн давхар ислийг их хэмжээгээр илрүүлсэн байна.

 

Арлын оршин суугчдад хоол, хүнс, ус, хувцас зэрэг хэрэгтэй байна” хэмээн тус арлынхан Ройтерс агентлагт мэдээлжээ.

 

Улаан Загалмай нийгэмлэг туслалцаа үзүүлэхээ мэдэгдэж, элч нараа илгээгээд буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
bobo:
09799646062
2018-01-15