Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц Хятадын тээврийн онгоцтой Өмнөд Хятадын тэнгист явж байхдаа мөргөлджээ.
Уг осол энэ сарын 6-ны өдөр болсон юм.
Ослын улмаас Ираны хөлөг онгоцны 32 гишүүн амиа алдсан билээ. Тэгвэл сураггүй болоод буй хүмүүсийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Амиа алдагсдын 30 нь Ираны иргэн бол үлдсэн хоёр нь Бангладешийн иргэн байсан гэнэ.
Өнөөг хүртэл ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Гэрчүүд “Гэнэт гал гарсан” гэж ярьцгаажээ.
Ослын улмаас Ираны хөлөг шатсан билээ. Тэгвэл Хятадын онгоц живэх эрсдэлтэй нүүр тулаад байна.
“Газрын тос тээвэрлэгч хөлөг Панамд бүртгэлтэй бол тээврийн онгоц нь Хонконгт бүртгэлтэй” хэмээн БНХАУ-ын Тээврийн яамнаас мэдээлсэн юм. Ираны тээвэрлэгч онгоц 60 сая ам.долларын үнэ бүхий 136,000 тонн түүхий нефть тээвэрлэж явжээ.
Б.Дэлгэрцэцэг