Эмбер Хёрд тэрбумтан эрээсээ салаагүй
2018-01-15

Холливуудын нэрт жүжигчин Жонни Деппээс сүр дуулиантай салсан жүжигчин Эмбер Хёрд өнгөрсөн оноос тэрбумтан Элон Муск гэгчтэй болзох болсон билээ.

 

 

Шинэ оны өмнө хосыг салцгаасан хэмээн шар хэвлэлийнхэн мэдээлснээс хойш тэд олны өмнө хамтдаа гараагүй юм.

 

Тэгвэл хэвлэлээр цацагдсан дээрх мэдээлэл худлаа болохыг хос өчигдөр баталсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Хос өчигдөр Нью Йорк хотноо байрлах “The Abbey” шөнийн клубээр хамтдаа үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд буужээ.

 

Тэд бүжиглэхээс гадна ихэд дотно байсан бөгөөд “хэвлэлээр цацагдсан шиг хос харилцаагаа төгсгөөгүй” хэмээн “TMZ” сайт бичжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин