Онцгой байдлын албаны 2018 оны сургуулийн жилийн нээлт боллоо
2018-01-15

Онцгой байдлын албаны чадавхыг дээшлүүлэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бие бүрэлдэхүүний сургалт байдаг.

 

Тэгвэл Онцгой байдлын албаны хэмжээнд 2018 оны сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар зохион байгууллаа.

 

 

Онцгой байдлын алба 2018 оны сургуулийн жилд “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлд арга зүй, технологийн өөрчлөлтийг хийж, сургалт бэлтгэл-соёл хүмүүжлийн ажлын нэгдлийг хангаснаар алба хаагчдыг тасралтгүй хөгжүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ” гэсэн зорилго дэвшүүлээд байгаа юм.

 

 

Энэ сургуулийн жилийн онцлог нь “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг  шалгаж үнэлэх заавар”, “2018 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан уян хатан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн явдал юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 
Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Eh ornii er tsereguud shuu ta naraar baharhaj yavdag.er ni ontsgoigiihon maani bie daasan neg goyo ih surguulitai bolmoor yumdaa neg namiin bair 10terbumaar barij bolood bhad badral general bodoj l yavaa bhldaa 3saya ard irged demjeed l yavchihna shuu de hamgiin gol ni gazaraa beldeed shoroogoo uhaad ehleh heregtei erunhii said ch dor ni demjih bh shuu
2018-01-15