Сайжруулсан зуух утаан дахь хорт бодисын хэмжээг 80 хувь бууруулсан
2018-01-16

 

 

-Монголын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл 2010 оны 8 дугааар сараас 2012 оны 11 дүгээр сарын хооронд хэрэгжиж дууссан.

 

-“ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн баригдаж буй хагас коксон түлшний үйлдвэр ашиглалтад ороогүйгээс агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах үндсэн зорилт хэрэгжиж чадсангүй.

 

-Эдийн засгийн хувьд үр ашигтай, орчны бохирдол бага байгаа учир сайжруулсан зуухны борлуулалт ихэссэн. Сайжруулсан зуух нь түлшийг 30 хүртэл хувь хэмнэж, утаанд агуулагдах хорт бодисын хэмжээг 80 хувь хүртэл бууруулсан.

 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны илтгэлээс/2013 он/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрээний зуух оруулж монголд шахахаа болимоор юм
2018-01-16
Зочин:
Худлаа хогийн юманд итгэдэг тэнэг хүмүүс хууртаад мөнгөө өгөөд даараад сууж байхаас яах вэ дээ
2018-01-16
иргэн:
Утааг бууруулах төслийг дэмжиж энэ зуухыг авч тавьсан биш тэр жилдээ дулааныг үзэлгүй даарч зутарсаар өвлийг арай гэж давсан. Өөр бусад айлууд ч мөн адил ёстой хэрэггүй эд байна лээ гээд гаргаад хаяцгаачихсан байсан. Өчнөөн жилийг ямар ч үр өгөөжгүй зуухаар бизнес хийчихээд одоо бас зуух тараана гэж ярихаа болиосой.Өөр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.
2018-01-16
зочин:
Сайжруулсан түлш, Зориулалтын зуух 2-г зэрэг ашиглаж чадвал утаа буурна ,, урьд нь зуух тараагаад түлшээр хангаагүй учир үр дүнг нь бүрэн үзэж чадаагүй байх,, Ухамсар дорой зарим нь зуухаа зараад энгийн зуухандаа буцаж орсон байгаа.
2018-01-16