БНСУ гэрээт ажиллагсдын квотыг нэмэхээр төлөвлөжээ
2018-01-16

 

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жүү хүндэтгэн өглөөний зоог барив. 

 

2017 онд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирсэн хүмүүс сайн ажилласан, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан тул энэ жилийн квотыг өмнөхөөс нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ сайд Ким Ён Жүү хэллээ. Цаашид БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн систем байгуулах төслийг Монгол Улсад  хэрэгжүүлэх боломжтойг хэллээ. 

 

БНСУ энэ системийг Камбож, Вьетнам зэрэг улсад амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээллийн сан бий болсноор ажил хайгч цахим орчинд төдийгүй гар утсаараа БНСУ дахь ажлын байрны талаархи мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч авах боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чааваас даа! Эх орондоо шинэ ажлын байр бий болгож бүтээн байгуулах тухай бодохын оронд харь оронруу иргэдээ цөлхөөр гуйлга гуйж явах ч гэж... төр засаг ч бол доо!
2018-01-16
irgen:
End Eronxiilogch ni ard tumniinxee tsaling nemj Solongos ybax ursgaliig zogsooy gej yrij baix.Getel eronxii said ni tend Solongosd ajilax kbot nemex talaar yrij ybax.Shuudaind xiisen uxriin eber shig l baix ym da.yaj xogjinoo.Solongoschuud teneg bish uchiraas xarj xoorondoo yrij ineeldej shoolj bgaa da.yana daa.omnoos ni ichij uxex shaxax ym
2018-01-16
Зочин:
Mongolyn ard tumnii tuluu Solongosyn tur manai turuus iluu sain ajillaj bn daa
2018-01-16