ШУУД: “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах санал хүргүүлнэ
2018-01-16

ШӨХТГ-аас шатахууны үнийн өсөлт, шатахуун импортлогчдод хийж буй шалгалтын талаар мэдээлэл хийж байна. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Импортлогч аж ахуйн нэгжүүд байсхийгээд үнэ нэмэх асуудал тавьдаг. Тиймээс ШӨХТГ-аас шатахуун импортлогч нартай уулзаж, зөвлөмж өгсөн. Гэтэл нефть импортлогчид хоёр удаа зөрчил гаргалаа. Шатахууны хомсдол үүсгэж, үнэнд өөрчлөлт оруулахыг бид зөвшөөрөхгүй.

 

Хамтарсан зөвлөл хуралдсаны дараа зарим аж ахуйн нэгж, тухайлбал Магнай трейд, Сод монгол, Тэс петролиус гэсэн компаниуд хомсдол үүсгэж, үнээ өөрчилсөн. Тиймээс ШӨХТГ-аас удаа дараа хууль зөрчиж байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргаж байна. Манай байгууллагаас Магнай трейд компанийн эрхийг цуцлах саналыг өнөөдөр УУХҮЯ-нд хүргүүлж байна” гэсэн мэдээллийг хийлээ.

 

ШӨХТГ-аас гурван ажлын хэсэг гарч, Магнай трейд, Сод монгол, Тэс петролиус компаниудыг шалгаж буй аж.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Петровисийн эрхийг цуцал гол хор найруулагч
2018-01-16
иргэн:
12, 13-нд Магнай трейд, Ник 2 лав шатахуун зарахгүй байсан. 3, 4 хорооллын орчимд. Яагаад НИК-тэй хариуцлага тооцохгүй байгааг ойлгохгүй байна
2018-01-16
Иргэн:
ШӨХТГ-ын худлаа шантаажны нэг хэлбэр нь энэ. Компаниудаас мөнгө аваад л таг болно. Өөр юу ч хийж чадахгүй, яамнаас эрхийг түдгэлзүүлж чадахгүй угаасаа.
2018-01-16
Зочин:
Петровисийн Оюунгэрэл гэж дархлагдсан авгай байдаг биздээ!!!
2018-01-16
ард олон дэмжинэ:
Үнэхээр ард иргэд ээ хохироох үйлдэл хийж байгаам чинь зөв харин энэ коментчид битгий улс төржүүл чи хийж чадахгүй бол хийж чадах өөр нэг нь байгаа гэдгийг дураараа дургигч монгол түмнээ боддоггүй нөхдөд ойлгуулах нь зөв.
2018-01-16
Tumnii neg:
Busad ni zarahgui bolohoor petrovis l zarj, ter hireeree oocher uusch bgaa shuudee. Uniig nemeh undeslel buren baij l bgaag hyanalt hiij bgaa ulsuud yaj dugnej tootsood undeslelgui geed bgaa yum be.
2018-01-16
зочин:
Одоо л нөгөө намын хаоьяалалаар алах нь дээ. Өгөөж Петровис Сод Монголоо ажилуулаад бусадыг нь нэртэйгээр нь хориоч тэгээд
2018-01-16
ccc:
петровис ч гэсэн үнээ нэмээд очер дараалал үүсгэсэн адилхан шалгаачээ
2018-01-16
Иргэн:
Сайн байна. Магнай трэйд гэж хуурамч бензин зардаг газрыг эртхэн хаасан нь зөв шүү. Яаж хуурамч бензин зарж байсныг нь бас тогтоох нь чухал шүү. Бөөн булхай, яаж хоол нь ордог байна аа.
2018-01-16
Зочин:
Петровис ямар давуу эрхтэй болооод шалгуулдаггүй юм. Эднийх А-95 бинзинээ 1970 төгрөг болгочихоод байхад хэнч үг хэлэхгүй юм. Хэнийг хахуулдсан болохыг тогтоохыг хүсч байна
2018-01-16
зочин:
Зөв ажиллаж байна.Төр төмөр нүүрээ харуулах цаг аль хэдийн болсон бусад компани байгуулсан нэртэй луйварчид санаа аваг. Улс орон ард түмнээ боддогүй,зөвхөн хувийн орлого эрх ашгаа боддог,улсууд олон байгаа,бүх зүйл харилцан хамааралтай байдаг,улс орны эдийн засаг муу байгаа цагт хувийн компани ард олон адилхан зовж зүдрэх ёстой.Зарим баяжууд нь том жийп унаж,гадаад оронд амарч зугаалж таарахгүй.
2018-01-16
Зочин:
Сайн байна.Монгол ялна.
2018-01-16
zuv:
Зөв, колонкийн эздийг барьж хорь
2018-01-16