Гэмт хэргийн тоо өсчээ
2018-01-16

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2017 онд улсын хэмжээнд 32259 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 5092-оор буюу 18.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэрэг дотроо гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189-өөр буюу 49.2-оор өсчээ. Харин гэмт хэргийн улмаас 198.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Үүний 74.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн гэмт хэргийн улмаас  10513 хүн гэмтэж, 1129 хүн нас баржээ.

 

М.Дөлгөөн  

Shuud.mn
Сонин хачин