Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ
2018-01-16

Данийн цагдаагийнхан насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн харьцаанд орж буй бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулж, тараасан гэгдэх 1000 гаруй хүнийг баривчилсан тухайгаа өнөөдөр мэдэгдлээ.

 

 

Баригдаад буй этгээдүүдийг 15 настай охины бэлгийн харьцаанд орж буй бичлэгийг ямар ч цензургүйгээр нийгмийн сүлжээнд байршуулсан хэмээн буруутгажээ.

 

“Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн Данийн Цагдаагийн газраас мэдээлэв. Мөрдөгчид “Өш хозонгийн сэдэлтэй” хэмээн дээрх хэргийг үзэж байна.

 

Баригдсан этгээдүүдийн дундаас 18 нас хүрснийг нь эхлээд байцааж, мэдүүлэг авч эхэлжээ.

 

“Энэ бол гутамшиг. Насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид бүхий л бололцоогоо ашиглах болно. Энэ асуудлаар нийгмийн сүлжээ дэх хяналтаа сайжруулах болно” хэмээн Цагдаагийн газрын дарга сэтгүүлчдэд хэллээ.

 

Хэрвээ баригдсан этгээдүүд буруутай нь тогтоогдвол 20 хоног шоронд хоригдох аж. Данийн хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдийн зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд түгээсэн нь тогтоогдвол 10 жил хар жагсаалтад орж, цагдаа нарын хяналтад байдаг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин