Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-01-16

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны арваннэгдүгээр сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Говь-Алтай, Увс, Ховд болон Баянхонгор аймагт хамгийн бага буюу 25.0 мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 40.0 мянган төгрөг байна.

 

Адууны ширний дундаж үнэ Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ болон Дорнод аймагт хамгийн бага буюу 17.0 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 25.0 мянган төгрөг, бусад аймагт 19.5-23.0 мянган төгрөг байна.

 

Ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн бага буюу 40.0 мянган төгрөг, Дорноговь аймагт хамгийн өндөр буюу 70.0 мянган төгрөг байна.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин