Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ
2018-01-16

Британий боксчин Антони Жошуа ирэх гуравдугаар сарын 31-нд Шинэ Зеланд боксчин Жосеф Паркэртай тулалдахаар болжээ. Уг тулаан Уэльсийн нийслэл Кардифф хотод болно.

 

 

Жошуа одоогийн байдлаар WBA болон IBF холбооны бүсийг эзэмшиж байгаа бол Паркэр WBO холбооны аваргыг өөрийн нэр дээр данслуулаад байна. Пэркэрийн хувьд 24 тулаанд нэг ч ялагдаагүй байгаа юм. Тэрбээр уг тулаануудынхаа арван наймыг хүнд цохилтоор өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дутуу гаргаж байв.

 

Уг тулааны талаар Жошуа өөрийн твиттэр хаягаар бичлэг оруулж мэдэгджээ. Уг бичлэгт тэрбээр “Түүний өмнөх тулаанууд амаргүй тулаанууд байсан. Тиймээс би түүний багийнхныг маш их хүндэлж байна. Надтай тулалдах сорилтыг хүлээн авсанд талархаж байгаа. Харин намайг мэднэ дээ, би боксын спортод хайртай. Би энэ тулаанд өөрийгөө бүрэн дайчлах болно. Та нарыг мэдэхээс ч өмнө би хэдийнэ бэлтгэлдээ гарчихсан. 3 дугаар сарын 31-нд бүх зүйл биднээс өөрсдөөс маань шалтгаална” гэж мэдэгджээ.

 

Уг тулаанд ялсан нь Ленокс Луйсаас хойших хамгийн анхны ялагдашгүй тулаанч болох юм. 1999 оноос хойш ийм тулаанч төрөн гараагүй буй.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин