Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно
2018-01-16

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны санаачлагаар өнгөрсөн 2012 онд байгуулагдсан тус улсын “Моранбон” охидын хамтлаг ирэх сард зохион байгуулагдах Пёнчаны өвлийн олимпт оролцож магадгүй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хоёр Солонгосын төлөөлөгчид уг асуудлаар хэлэлцэж буй юм. Энэхүү уулзалтаар Хойд Солонгосыг төлөөлөн оролцох баг, тамирчид, урлагийнхан, хөгжөөн дэмжигчдийн замын зардал, зардал болон хаана байрлуулах зэрэг чухал асуудлаар ярилцжээ.

 

Хойд Солонгосыг төлөөлөн тус улсын соёлын яамны хэлтсийн дарга Квон Хёк Бон ахалж буй билээ. Уг бүрэлдэхүүнд “Моранбон” охидын хамтлагын ахлагч Хён Сон Вол багтаж байна.

 

ОУОХ-ын удирдлагууд ирэх амралтын өдөр Пёнчаны олимпийн асуудлаар хоёр Солонгосын төлөөлөгчдийг Швейцарийн Лозань хотноо хүлээн авахаар болжээ.

 

Хойд Солонгосчууд олимп оролцохыг зөвшөөрсөн боловч хэдийнэ Пёнчаны олимп оролцох баг, тамирчдын бүртгэл дууссан юм.

 

Сөүлийн тал хоёр улсын хамтарсан эмэгтэйчүүдийн хоккейн багийг олимп оролцуулах хүсэлтээ Пхеньянд хүргүүлжээ.

 

Мөн өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын нүүр царай болсон 300 гаруй гишүүнтэй “Хөөрхнүүдийн арми” Пёнчан хотноо очиж, тамирчдаа дэмжихээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин