Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ
2018-01-16

 

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр  албаны хүмүүсийн хамтаар Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн амбулатори, Ахмад настан, хүүхдийн эмнэлэг болон 4 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 


Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж буй дэд сайд илэрхийлж Баянгол дүүргийн эмнэлгүүд ачааллыг зөв зохистой шийдэж, сайн менежмент хийсэн байна хэмээн тэрээр онцлон хэллээ. 

 

Эмүжин хүүхдийн амбулатори нь ханиад томуу их байгаа энэ саруудад 24 цагаар ажиллаж эхлээд байгаа бол Ахмад настан, хүүхдийн эмнэлэг нь мөн 60 ортой хүүхдийн тасгаа ажиллуулж эхлээд байна. 


Өнөөдрийн байдлаар тус тасагт 30 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сүүлийн хэд хоногт эмнэлгийн ачаалал харьцангуй буурсан болохыг эмнэлгийн удирдлагууд хэллээ.

Shuud.mn
Сонин хачин