Мьянмар роханжичуудыг хүлээн авахаа мэдэгдэв
2018-01-17

Мьянмарын армийнхан өнгөрсөн оны наймдугаар сард тус улсын шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстнүүдийн амьдардаг Ражин мужид гэнэт дайрч, цэргийн ажиллагаа явуулсан билээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны үеэр 740 мянган роханжичууд хөрш Бангладеш руу дүрвэсэн юм. Олон мянган роханжичууд өнөөг хүртэл Бангладешийн хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарч байна. 

 

НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд роханжичуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа аж.

 

Бангладешийн дээрх роханжичуудыг хоёр жилийн дотор 100 хувь нутаг буцахаа мэдэгдлээ. Мөн Мьянмарын удирдлагууд цөөн тооны роханжичуудыг хүлээн авахаа илэрхийлсэн гэнэ. Эхний ээлжинд 1000 орчим роханжи нутаг буцах аж.

 

Гэхдээ Мьянмарт очоод тэд хэрхэн амьдрах нь Бангладешийн санааг зовоож буй талаар албаныхан мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин