Энрике Иглесиас хүү, охинтой болжээ
2018-01-17

Дуучин Энрике Иглесиас болон Оросын теннисчин асан Анна Курникова нар сарын өмнө аав, ээж болцгоожээ.

 

 

Хос хүү, охинтой болсон байна. Дуучин эр хүүдээ Николас, харин охиндоо Луси гэх нэрийг хайрлажээ.

 

Энрике, Анна нар өчигдөр өөрсдийн инстаграм хуудсаараа дамжуулан хүүхдүүдийнхээ анхны гэрэл зургийг олон нийтийн хүртээл болгожээ.

 

 

Зурагны дор хос “Миний гэрэл гэгээ” хэмээн бичсэн байна.

 

Энрикегийн инстаграм хуудсыг 12 сая хүн дагадаг бөгөөд тэрбээр хүүтэйгээ авахуулсан зургаа нийгмийн сүлжээндээ байршуулахад олон хүн гайхсан аж. Учир нь өнөөг хүртэл Аннаг жирэмсэн тэгээд төрсөн гэдгийг нь хэн ч мэдээгүй байжээ.

 

Хос 17 жил үерхсний эцэст ийнхүү эцэг, эх боллоо.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
...:
Хэзээний ч мэдээ оруулаад байгаа юм.
2018-01-18