Иргэдийн нуруун дээрх нэмэгдсэн АЧАА
2018-01-17

Он гарсаар иргэд олон "нэмэгдэл" ачаатай нүүр тулж байна. Татварын, шатахууны, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, нэмэгдэл гээд үргэлжилж байна. 

 

Манай улс шатахууны 40 хоногийн нөөцтэй байгааг албаны эх сурвалж мэдээлэв. Энэ нь хомсдол үүсэх нөхцөл бүрдээгүй гэдгийг ч тодотголоо. Харин бодит амьдрал дээр сүүлийн өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдэн, хомсдол үүсээд байгаа. ШТС-ууд ажиллахгүй, шатахуун импортлогчид зохиомол хомдол үүсгэн, шантааж хийж, төрөөс ээлжит татаасаа авах уламжлалт сценари тавьсаныг олон нийт гадарлах байтугай доторлож байна.

 

Гэхдээ л шатахууны үнийн нэмэгдэл дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Тиймээс ч шатахууны үнэ олон улсын зах зээлд өссөн, буурснаас үл хамаарч, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төр, засгаас шатахуун импорлогчидтой “тохироо” хийж татаас өгсөөр ирсэн. Гэвч тухайн нөхцөлд өсгөсөн шатахууны үнийг импорлогчид өмнөх ханшаар нь буулгалгүй  үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлдэг. Тодруулбал, бензиний үнийг 100 төгрөгөөр нэмж, шатаан хийлээ гэхэд   төр, засагтай тохиролцсоны дараагаар 20 төгрөгөөр л буулгасан байх жишээтэй.

 

Өнөөдөр  ч  энэ үзэгдэл давтагдаж байна. Ер нь шинэ он гарсаар татварын хуулийн нэмэгдэл хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ ч үл мэдэг өссөн. Үүн дээр  шатахуун импорлогчдын ээлжит шантааж, өргөн хэрэглээний ханшийг  савлаах асуудал үүсгэж байгаа.  Шинэ он гараад манайхан Сар шинийн бэлтгэлдээ шуудран ордог. Уламжлалт Цагаан сарын баярыг угтсан худалдан авалтын ид үетэй зэрэгцэн  шатахуун импортлогчид төр, засгийг шантаажилж эхэллээ.  Ингэхдээ тэд олон улсын зах зээлд бензиний үнэ нэмэгдсэн гэх улигт тайлбараа давтаж,   Дээр нь ОАТ-ын нэмэгдлийг эргэж харахыг шаардаж байна.

 

Ер нь олон улсын зах зээлд нефтийн ханш өсөхөд шатахуун импортлогчид бензинй үнийг дагаж өсгөдөг ч, буурсан тохиолдолд ханшаа буулгах дүрэм үйлчилдэггүй.   Төрөөс Онцгой албан татварыг нэмлээ гэхэд энэ нь шатахуун импорлогчид үйлчилдэггүй гэж болно.  Шатахууны үнэ өсөх нь иргэдийн амьжиргаа төдийгүй эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Тиймээс Онцгой албан татвараа нэмсэн ч шатахуун импортлогчид төрөөс татаас ч авч, үнийг тогтвортой байлгах тохироо хийдэг.

 

Харин өнөөдрийн  тухайд  шатахууны хомдсдол үүсгэсэн компаниудын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа ШӨХТГ-аас мэдэгдэж байна. Ямартай ч  хоёр удаа давтан алдаатай үйлдэл хийсэн “Магнай Трейд”-ийн шатахуун түгээх эрхийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд /УУХҮЯ/ манай байгууллагаас хүргүүлжээ.

 

Цаашлаад “Магнай Трейд”, “Тэс Петролеум”, “Петровис” компаниудыг шалгаж байгаа юм байна. Зарим компаниудыг Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авах гэнэ. Гэхдээ шатахуун импорлогч компаниудад Зөрчлийн хуулийн торгуулийн  дүн ёстой  бутархай мөнгөний дайтай сонсогдох биз.    Шатахууны үнэ нэмэгдэх үед аль ч төр, засгийн албаны хүмүүс “бид шатахуун импортлогч компаниудад үнэ ханшаа нэмэхгүй байх зөвлөмж, шаардлага хүргүүлсэн” гэх жижүүрийн тайлбарыг давтан хэлдэг. Энэ удаад ч албаны хүмүүс  уг тайлбарыг хэлж, “үнийг тогтвортой байлгахаар ажлын хэсэг ажиллаж байгаа” хэмээн хуучраагүй тайлбараа давтав.

 

Эдийн засаг сэргэхээр шар гэрэл анивчсан энэ үед үнэ тогтвортой байх эсэх нь  төр засаг, шатахуун импортлогчдын хэлэлцээрээс хамаарна.  Шатахуун импортлогчдын шантаажийг давж, шатахуун  түгээх хүртэл эрхийг цуцлах хүртэл төр шийдвэрээ гаргах уу, “тохироо”-гоор үргэлжлүүлэх  нь гэдгийг олон нийт харж байна. Ямартай ч хэсэг хугацааны дараа  тодорхой шийдэлд хүрч,  олон нийтэд хариу мэдэгдэх биз.  

 

Шатахуун импортлогчидтой төр засаг хэлэлцээр хийх,  ОУВС-тай татварын нэмэгдлийг эргэн хэлэлцэх  хүртэл амьдрал үргэлждэгээрээ үргэлжилнэ.  Уламжлалт Цагаан сарын баяр дөхөж,  наймаачид   бараа бүтээгдэхүүндаа баярын хямдрал зарласнаа цаг, минут тутам сурталчилж байгаа   цаг үеэ дагаад хүнсний захуудад  махны үнэ ханш өмнөхөөсөө мянга мянган төгрөгөөр нэмэгдсээр, өргөн хэрэглээний барааны үнэ ч өссөн байна лээ.   Ийнхүү иргэдийн нуруун дээрх ачаа  нэмэгдсээр байгаа нь туйлын үнэн.  

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bank- geej money huulegch danjaad bnaaa yadag yum baigaa yum
2018-01-17
irgen:
shatahuuniihan shatahuunaa tahahgui yugaa hiij suusan um be, hamag mongoo huvidaa ashiglachihaad shatahuunaa tatah mongogui suuj baigaa ni oilgomjtoi shdee
2018-01-17