Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш
2018-01-17

Холливуудын нэрт жүжигчин Катрин Зета Жонсын “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны нөхөр, жүжигчин Майкл Дугласын эсрэг нэгэн бүсгүй гомдол гаргасан. Тэр эмэгтэй нөхрийг тань өөртөө нь зүй бусаар харьцаж, бэлгийн дарамт учруулсан хэмээсэн энэ талаар?

 

-Би энэ талаар сонсоод үнэхээр цочирдсон. Шууд л нөхөртэйгөө энэ талаар ярилцсан. Нөхөр минь надад “Энэ бол худлаа” гэж хэлсэн. Тэр минь хэзээ ч худлаа ярих хүн биш.

 

-Үнэхээр итгэж байна уу?

 

-Тэр минь эмэгтэй хүнтэй бүдүүлэг харьцах нэгэн биш. Би баталж байна. Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш.

 

-Та тэр хохирогч гэгдэж буй хүнтэй уулзсан уу?

 

-Үгүй ээ. Шаардлагатай гэвэл уулзахад бэлэн.

 

 

-Хэвлэлээр цацагдсан дээрх мэдээллийг таны хүү, охин хэрхэн хүлээн авав?

 

-Охин минь их хүндээр хүлээн авсан. Охиноо үргэлж хайрладаг хүнийг хэвлэлээр нэг шүүмжилж, буруутгахыг харах тэрэнд минь таалагдаагүй нь лавтай.

 

-Холливуудын одод саяхан зохион байгуулагдсан “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр хар өнгийн даашинзаар ижилсэн. Энэ талаар?

 

-Бид хөшигний цаадах хууль бус үйл ажиллагаатай тэмцэхийг хүссэн. Бидний хийсэн үйлдэл олон хүнд таалагдах байх. Хүн хайртай хүнээсээ хайрлуулж энэ амьдралыг эцэслэх хэрэгтэй.

 

 

-Таныг Дугластай гэрлэхэд хэвлэлүүд “Тийм ч удаан үргэлжлэхгүй”, “Катрина яагаад өөрөөсөө ийм олон насаар ах хүнтэй гэрлэж байгаа юм бэ?” гэх мэтээр сөрөг мессежийг иргэдэд хүргэж байсан. Яагаад өөрөөсөө ах хүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн юм бэ?

 

-Би нөхөртэй хайртай. Бидний бий болгосон гэр бүл жаргалтай байна. Бид нэг нэгнээ хайрладаг. Хайранд ямар ч шалтаг, шалтгаан хэрэггүй. Дуглас намайг болзоонд урихад зүрх минь зогсох шахсан. Би эхэлж дурлаж, би эхэлж сэтгэлээ нээсэн. Би эхэлж энэ залууг хэн нэгэнд алдахаас айсан.

 

-Та хоёр хэдэн насны зөрүүтэй билээ?

 

-25 насны зөрүүтэй. Түүхэн ном хэвлэлд бичснээр ихэнх дурлалт хосын эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ ахимаг байдаг. Орчин үед насны зөрүү тийм ч их асуудал үүсгэхээ больсон. Дуглас ээжтэй минь чацуу. Зул сарын баяраар бид ээж дээр очдог. Дуглас, ээж хоёр ярилцаж байхад үнэхээр инээдэмтэй харагддаг. Ээж минь хүү минь эсвэл хүргэн хүү хэмээн дуудахаас хааяа ичингүйрдэг.

 

 

-Нөхөр тань нэг удаа “Энэ сайхан бүсгүй намайг бодоод л хажуунаас минь явахгүй байгаа юм. Хөгшин намайг хайрлах түүнд хэцүү байгаа байх. Би эхнэрийнхээ гоо үзэсгэлэнг сорж буй хөгшин цус сорогч” гэж хэлж байсан?

 

-Дуглас үргэлж л ийм утгагүй зүйл ярьдаг. Бид заримдаа түүний утгагүй ярианаас болж маргалддаг. Би хэзээ ч нөхрөөсөө залхсан, уйдсан, эгдүүцэж байгаагүй. Биднийг үхэл салгана хэмээн ойлгомжтой хэлэхэд л тэр үргэлж эсрэгээр нь ярьж намайг гомдоодог.  Бид салж үзсэн. Гэхдээ би эргэн нийлэх саналыг гаргасан. Би залууд ухаангүй дурлачихсан. Дурласан хүнийг тийм ч амархан хөөж болохгүй.

 

-Та үзэсгэлэнтэй бүсгүй. Хүмүүсийн дунд иймэрхүү төрлийн яриа байдаг даа. Үзэсгэлэнтэй хүмүүсийн ажил аяндаа бүтдэг гэх мэт. Сайхан байхад сул тал гэж бий юу?

 

-Би бусадтай адилхан эмэгтэй хүн. Надад бусдаас нуухыг хүсдэг өө байдаг. Би төгс биш. Би алдаа гаргадаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин