Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав
2018-01-17

 

АНУ-ын Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас зохион байгуулж буй арга хэмжээнд Монгол Улс ёс зүйн хувьдаялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын /the world’s Ten Best Distinations/ нэгээр гуравдахь жилдээ дараалан шалгарав. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Калифорни мужийн Беркели хотын Дэвид Броуверын төвд болж өнгөрөв. Монгол Улсаа төлөөлөн АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал энэхүү арга хэмжээнд оролцож, хүрэлцэн ирсэн зочид болон бусад улсын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.

 

 

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас хөгжиж байгаа улсыг байгаль орчин болон зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 улсыг жил бүр шалгаруулдаг юм. Монгол Улс 2016 онд шилдэг 10 улсын нэгээр анх шалгарсан, 2017 онд хоёрдахь удаагаашалгарч байсан бөгөөд 2018 онд ийнхүү гуравдахь удаагаа шилдэг 10 улсын тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Бенин, Чили, Колумб, Коста Рика, Палау, Сэйнт Киттс ба Невис, Уругвай, Вануату зэрэг улс шалгарчээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ekh bolson uuguul nutag ongon zerleg baigal ha saigvi nalaih tavan hoshuu mal gar tatahgvi baigaagaasaa ayagalj ogdog mongol ulamjlalt zan zanshilin l ilerhiileldee ayalal juulchlal hugjood mundag bolsondooch bishdee neree bodoh boljdee
2018-01-18
dandaa 3dagch ornuud:
hutsaa huts, dandaa 3dagch orny hyamd tusur aylaliin ulsuud bna
2018-01-17