Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ
2018-01-17

 

Хойд Солонгос өмнөдийн талд Пёнчан-2018 Өвлийн Олимпийн үеэр 230 хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн бүлэг явуулах санал тавьжээ. Энэ талаар БНСУ-ын тал өнөөдөр мэдэгдэв.

 

Хоёр орны хувьд сүүлийн хоёр жилий хугацаанд байгаагүй, өндөр түвшний хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа билээ. Уг хэлэлцээрийн үеэр яригдаж буй гол асуудлуудын нэг нь 2018 оны Өвлийн Олимпийн наадамд БНАСАУ-ын баг тамирчдыг оруулах асуудал юм. Энэ үеэр дээр дурьдсан хөгжөөн дэмжигчдийг явуулах асуудал хөндөгдсөнөөс гадна 140 хүний бүрэлдэхүүнтэй оркестрыг явуулах санал хүргүүлээд байсан.

 

Дээрхи асуудлуудаас гадна хоёр Солонгос нээлтийн арга хэмжээнд цуг жагсаж оролцох, эмэгтэй хоккейн багаа хоёр Солонгосын аль алины тамирчдаас бүрдсэн хүмүүсээр бүрдүүлэн нэг баг гаргах, зөвхөн Олимпын наадам гэлтгүй Паралимпд хойдууд тамирчдаа оролцуулах зэрэг хэд хэдэн салбарт хэлэлцээр өрнөж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин