Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ
2018-01-18

Филиппинийн Лузан арал дээр байрлах Маяон галт уул өнгөрөгч амралтын өдөр сэрж, үнс нурмаа цацаж эхэлсэн билээ.

 

 

Эрх баригчид галт уултай хамт амьдарч буй оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

 

Аврагчид аюултай бүс нутагт амьдарч буй 3000 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Маяон галт уулаас урссан лава тосгонд дөхөж ирээд байна.

 

Уг галт уул 1818 онд сэрж, 1200 орчим хүний аминд хүрч байжээ. Мөн 2014 онд галт уул сэрсний улмаас сая иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан бол 2013 онд таван аврагч амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин