Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ
2018-01-18

АНУ-ын Засаг захиргаа тус улсад ажиллах боломжтой орнуудыг нэрлэсэн байна. Энэ талаар “www.nbcnews.com” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Дотоод хэргийн Департмент тус улсад  “H-2A” болон  “H-2B” визээр нэвтрэх боломжтой орнуудыг шинэчилсэн жагсаалтыг танилцууллаа. Уг хоёр визийн тусламжтай АНУ-ын компаниудад түр хугацаагаар ажиллах боломжтой аж.

 

Тус улс “H-2A” визийг 81 орон харин “H-2B” визийг 81 улс авах боломжтой болгосон байна.

 

“H-2A” виз нь улиралын чанартай буюу хөдөө аж ахуйн салбарт ажиллах боломжтой бол “H-2B” визээр хөдөө аж ахуйн салбараас өөр аялал жуучлалын гэх мэт улирлын чанартай салбарт ажиллах боломжтой аж.

 

“Хайти, Белиз, Самоа улсын иргэд дээрх хоёр визийг түр хугацаагаар авах боломжгүй” хэмээн албаныхан мэдээлэв. Учир нь тус улсын иргэд байнга “зөрчил” гаргадаг гэнэ. Самоа улсыг “Бодлогын хувьд нийцэмжгүй орон”-оор нэрлэсэн байна.

 

АНУ-ын Засаг захиргаа өнгөрөгч долоо хоногт Хайтигийн иргэдэд виз олгохоос татгалзсан шийдвэр гаргасан билээ.

 

“Хайтичуудаас маш олон визний өргөдөл хүлээн авч байгаа боловч татгалзсаар байгаа” хэмээн Дотоод хэргийн Департментаас мэдэгдлээ. Тус улсад хулгай, хүчирхийллийн гаралт өндөр байгаа учир АНУ-ын Засгийн газар түр хугацаагаар виз олгохгүй гэдгээ тус улсын Цагаачлалын албанд илэрхийлсэн гэв.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Цагаачлалын албаны хүмүүсийг Цагаан ордондоо хүлээн авах үеэрээ Хайти, Сальвадор болон Африкийн бүх улсыг “Бохир заваан” хэмээн хэлсэн билээ.

 

“Олон мянган хайтичууд гэр бүлээ тэжээхийн тулд АНУ-ыг зорин ирдэг. Тэдний хуьвд АНУ бол ганц боломж. Бид олон мянган гайтичуудын өргөдөлд дарагдаад байна. Хайтичуудад виз олгохоос татгалзсанаар хууль бус цагаачдыг АНУ-руу чиглүүлж, манай улсын эдийн засагт аюул учруулах эрсдэлтэй” хэмээн Глобал хөгжлийн төвийн мэргэжилтэн Майкл Клеменс хэллээ.

 

Хайтичуудад “H-2A”, “H-2B” визийг түр хугацаагаар олгохгүй ч тэд АНУ-д сугалааны журмаар ирэх боломжтой гэнэ.

 

Харин “H-2A” болон  “H-2B” визийг аль аль нь авах боломжтой орноор Монгол Улс багтжээ.

 

Монгол Улс өмнө нь “Бодлогын хувьд нийцэмжгүй” орнуудын тоонд багтдаг байсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар визний зөрчилтэй иргэдээ хүлээн авахад АНУ-тай хамтран ажилладаг болсноор тус улсын иргэдийг АНУ-д ажиллах боломжийг нээж өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Кан мён даг:
Хэднээс бүртгэж эхлэх юм бол. Мэдээлэл олигтойхон өгөөсэй. Дуртай нэг нь шууп паспортоо аваад америкийн элчинг зорьж болох юм уу?
2018-01-20
zailaa pyzda:
doh avchuul tendee l argaa olooroi mongoliin bagsh nar gutamshig sh dee 10 tsaas avaad dun tavihaa l bolichihooo huulan bichleg hiilgeed dun tavihaa bolichih teguul bi huviasaa chamd undur tsalin ogii l dee
2018-01-20
багш:
Трамп! баярлалаа. Явнаа! Энэ луйварчдаас залхаж байна шүү. Багшийн цалин нэмсэнгүй, анги хүрэлцэхгүй, хүүхдийн тоо 55, анги нь хүйтэн, олон дарганцаруудтай, бүгд томрох даргархах өвчтэй ёстой түй чёрт гээд хэлчихвэл буруудахгүй л бх. Багш нар со яваад ирэхгүй бга миний мэдэхийн 16 хүн тэнд үлдсэн одоо үлдсэн нь АНУ руу МАААРШ!!!
2018-01-19
zailaa pyzda:
doh avchuul tendee l argaa olooroi mongoliin bagsh nar gutamshig sh dee 10 tsaas avaad dun tavihaa l bolichihooo huulan bichleg hiilgeed dun tavihaa bolichih teguul bi huviasaa chamd undur tsalin ogii l dee
Зочин:
яанаа монголд нэг ч хүн үлдэхгүй 76 гишүүн, хэдэн яам, намын гишүүд л үлдэх байхаа....
2018-01-19
sui i shu jan:
hai yaa iosutai saiin vaa kkkkkk xaxaxaxa ta nar yavaad saiiin mungu zoos olood ireeee kkkkk bid tanai ulsad neg jaahaaan zam taviad jaaahaan barilga bariad eh ornii chini hugjuulee d ta nartaa tuslaaad baij baiyaaaa kkkkkkkk saiiiin haraad ohid huuhnuudiig chini hamgaaalaad baij baiy
2018-01-18
zochin:
bogino hugatsaand asuudalgui yavaad ireed baidag bol bolohgui ym alga...tsaashdaa Mongoldoo buteen baiguulalt ikh hiivel humuus ekh orondoo ajillaj amidarah.g iluud uzne...USA bol ayaladag neg oron boloh yostoi...
2018-01-18
Irgen:
Mongoliin ali boldogguichuud n l yvna daa. Tegeed hulgai hiij hudal helj Mongold baidag shigee ayaglaj baigaad udahgui Amerik hurtel bidnees aih boloh baihdaa...
2018-01-18
зүрх судас:
Зарлал Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх харвалтын дараах г.м үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн ЛИ ЭР КАН ОМЕГА КОМПЛЕКС бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ 1 сар 1 сав 240’000₮, 1 курс- 3 сав 720’000₮, Утас 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2018-01-18
Зочин:
Oboo er yumaa bayrlii good
2018-01-18