Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна
2018-01-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Банкны зээлийн хүүг бууруулах зохицуулалт хуулийн төсөлд хийгээгүй бол ямар хэрэг байна.  Банкууд эрсдэлд ороход төрөөс, татвар төлөгчдийн мөнгөөс хохирлыг арилгадаг. Энэ байдлыг яаж хийх вэ?

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

Зээлийн хүүг бууруулах талаар бүх нийтээрээ хүсч байгаа. Энэ хууль банкны суурь хууль. Зээлийн хүүг бууруулах зохицуулалтыг шууд хийж чадахгүй. Банкны системийн ерөнхий эрдслийг бууруулах зорилгоор өөрчлөлт оруулсан. Шууд бус нөлөөгөөр зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж байгаа.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Энэ хуулийн гол зорилт энэ байсан. Яагаад энэ заалтыг дэмжилгүй хассан бэ?

 

 УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Монголбанкнаас зээлийн дээд хязгаарыг тогтоох боломжгүй, эрдсэлтэй.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

 

-Зээлийн хүүг бууруулах арга  замыг хайж байна. Судлаачид эрдэмтэд оролцсон судалгаа хийж байна. Бид энэ чиглэлээр ажиллаж байна. Санхүүгийн баримт бэлэн болсны дараа та бүхэнд танилцуулна.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Хуульд өөрчлөлт оруулснаар арилжааны банкны хууль эрхзүйн орчин сайжирч, иргэд банкинд итгэх итгэл сэргэнэ гэж үзэж байгаа. Энэ зөв үү? Энэ хууль батлагдсанаар арилжааны банк эрсдэлд орвол бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг төрүүлдэг асуудалд цэг тавина гэж ойлгож байгаа. Хуулинд байгаа зүйл заалтаа арилжааны банкуудад мөрдүүлдэг байх хэрэгтэй.

 

Монгол банкны Ерөнхийлөгч  Н.Баяртсайхан:

 

-Энэ хууль батлагдан гарснаар банкны системийн тогтвортой байдал хадгалагдана. Банкны системд итгэх итгэл дээшилнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр банкны системд учирсан хохирлыг хаадгийг болиулна. Тогтворжуулалтын сан байгуулна.  Гадаадын банкуудыг оруулж ирэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь УИХ дээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэгдэн батлагдах гэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-1990 оноос хойш 10 гаруй банк дампуурсан байдаг. Энэ нь өөрсдийн эзэдтэй нь холбоотой. Тиймээс олон улсын төв банкуудаас гарган, дагаж мөрддөг сахилга батыг мөрдүүлнэ.

 

 

Монгол банкны дэд Ерөнхийөгч н.Лхагвасүрэн:

 

-Үнэ тогтворжуулах хүрээнд нефть импортлогчдод бага хүүтэй зээл олгож байсан. Гэхдээ импортлогчид бага ханшаар Монголбанкнаас авсан зээлээ өөр зүйлд зарцуулж байсан юм билээ. Одоо энэ бүх зүйл зогссон.

 

Ийнхүү гишүүд Банкны хуультай холбоотой асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Яасан удаан бодож, яасан удаан ярьж, яасан удаан хэлэлцдэг юм бэ? Бусад хуулиуд хурдан батлагдаж, хурдан хэрэгжиж байхад энэ хууль............. арай ч дээ. Зарим улсад тавьсан манай улсын өр зээлийг бусад орон тэглэж байхад, манай дээдсүүд иргэдийнхээ өр, зээлийг тэглэж шийдвэрлэж чадахгүй даан ч дээ. Иргэдийн буюу Татвар төлөгчдийн мөнгөөр банкны системд учирсан хохирлыг хаачихаад, Иргэдийн буюу Татвар төлөгч нарын тэтгэвэрийн нас, татварыг нэмж банкны хохиролыг барагдуулсаар байх дарангуйлагч төр, авлигчид ард түмэнд хэрэггүй. үүнийг өндөрлөх, эцэс болгох цаг нь болсон байна. Ард иргэд бүх нийтээрээ үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг ерөнхийлөгчийн сонгууль харуулсан. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр Өр зээлийг тэглэж, банкны систэмд өөрчлөлт оруулна гэсэн. Ард түмэн сонгосон, Ажиллаа хийх л үлдээд байна. Хурдтай ажиллаж, иргэдийнхээ нүдэнд инээмсэглэл бий болгоосой...............
2018-01-19
Зочин:
Юун санхүүгийн баримт болон болохоор вэ? Их хурлыг яаж хуурч болдог, ажлаа мэддэгүйн хамгийн тод жишээ мөн
2018-01-19
8989:
Та нарыг арга хайсаар байтал ард түмний бүс нарийссаар гуйлагачин болох нь Дэлхий нийтээр жилийн 2-7 ийн хүүтэй бтал гадны мөнгө хүүлэгч нарыг давраах юмаа та нар ХУрдан буулга
2018-01-18
Ipotekiin zeeliin huug buuruulmaar bn:
ipotekiin zeeliin huug buuruulmaar bn. urdnii zasgiin gazar 8 huwiig 5 huwi bolgono gej yarij bsan. erh barij bui zasgiin gazar 5 huwi bolgoh tuhai ygaad yarihgui bna?
2018-01-18
Худлаа яриад л мөнгө хүүлэлтээ үргэлжилүүлэх нь дэ:
Банк мөнгөтэй лообийтоо бид хүч хүрэхгүй нь л дэ .Банкны боолчиллоос бид тэмцэж байж л гарах байх.Банк нэртэй ломбардууд
2018-01-18
Зочин:
Юу хайгаад байгаа дуранк вэ? УИХ-д хууль санаачилж оруулаад л болоо шүү дээ. Хүүгийн дээд хязгаарыг хуульчилаад өгвөл таарна.
2018-01-18
Зочин:
үлийгий нь хайдагийн , зүгээр л бууруулчих
2018-01-18
baatar:
uvs pizda kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2018-01-18