Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна
2018-01-18

Дакар-2018 уралдааны ээлжит өдрийн өрсөлдөөн амжилттай өрнөж дууслаа. Уг өдөр Нидерланд улсын тамирчин Бернхард Тен БринкеДакарт уралдсан замналынхаа хоёр дахь гарааны түрүүг авлаа. Тэрбээр 281 км замыг 4 цаг 10 минут 54 секундэд туулсан юм. Түүний араас 4 минут 30 секунд хоцорч Францын болон Пежо багийн тамирчин Сириль Депре орсон юм. Харин Пежо багийн нөгөө нисгэгч болох Сайнц гуравдугаар байранд орсон. Сайнц 5 секундээр Депрегийн ард бичигдсэн.

 

 

Нийлбэр цагийн хүснэгтэд Сайнц тэргүүлсэн хэвээр байна. Тэрбээр Стефан Петерханселиас 1 цагын амжилтаар илүү яваа юм. нийлбэр хүснэгтийн хоёрт Стефан Петерхансель явж байгаа бол гуравдугаар байранд Тоёота багийн нисгэгч Нассэр Эль Аттия бичигдэж байна. Катар нисгэгч Аттия нь Петерханселиас 24 минутаар хоцорч явна.

 

Мотоцикл ангилалд энэ өдөр Австралийн тамирчин Тоби Прайс нэгдүгээр байранд орсноор нийлбэр дүнгээр нэг байр ахиж гурав дугаар байранд орж ирээд байна. Түүний араас энэ өдрийн гараанд Хонда багийн тамирчин Кевин Бенавидез хурдлав. Тэрбээр Прайсаас минут 38 секундээр хоцорчээ.

 

Харин КТМ багийн нисгэгч Антуан Мео Прайсаас 3 цагаар хоцорсон ч барианы шугмыг гуравдугаар байраар давлаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин