Донорын тухай хуулийг батлав
2018-01-19

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнө хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн батлав. Уг хуулиар  “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ жолооны үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэсэн байнгын хорооны саналыг гишүүд дэмжсэн юм.

 

Дараагаар нь Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцлээ. Ийнхүү үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар С.Бямбацогт гишүүний асуулгын хариуг сонсох юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин