Ватиканы тэргүүн нислэгийн үеэр нэгэн хосыг гэрлүүлжээ
2018-01-19

Өмнөд Африкт шашны айлчлал хийж буй Ватиканы тэргүүн Францис өчигдөр Чилийн иргэний агаарын тээврийн онгоцонд байхдаа нэгэн хосыг адислаж, гэрлүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Францис Чилийн нийслэл Сантьяго хотоос Икүики хот руу нисэж явахдаа уг адислалыг хийсэн байна.

 

Тус онгоцны үйлчлэгчид болох Паула Подест, Карлос Чиуффарди нарыг хосууд гэдгийг санамсаргүйгээр мэдсэн аж.

 

 

Ватиканы тэргүүн хосоос хуримаа хийсэн талаар нь асуухад Паула Подест “Бид 2010 онд Чилид болсон газар хөдлөлтөөс болж бид Сантьяго хотын сүмд батлуулж чадаагүй” гэсэн байна.

 

Түүнийг ийнхүү хэлсний дараа Францис “Би та хоёрыг адислаж өгөх үү?” гэхэд хос талархан хүлээн авчээ.

 

Францис хосыг адислахаас гадна гараараа тэдэнд гэрлэлтийн баталгаа бичиж өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
bi:
yun goyo yum be beleg dembereltei uchral baina
2018-01-19