Алессандра Амбросио: Мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүйн
2018-01-21

 “Victoria Secret’s”-ийн сахиусан тэнгэр Алессандра Амбросио “mirror.uk.com” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.  

 

 

-Та үнэхээр үзэсгэлэнтэй юм аа?

 

-Баярлалаа.  Би үзэсгэлэнтэй гэдгээ мэднэ. /Инээв/

 

-“Victoria Secret’s” загварын шоуны үеэр та гайхалтай харагддаг.  Та хэд дэх жилдээ энэ шоунд оролцож байна?

 

-2007 оноос хойш. 2012 оны “Victoria Secret’s” шоунд оролцож чадаагүй. Жирэмсэн байсан учир. Долоон жилийн турш “Victoria Secret’s”-ийн үндсэн моделиор ажиллаж байна. Миний амьдралын хамгийн сайхан дурсамжууд энэ шоутай шууд холбоотой. Би “Victoria Secret’s”-ийн тайзан гарах үедээ өөрийгөө жинхэнэ сахиусан тэнгэрээр төсөөлдөг. Ийм сайхан мэдрэмжийг гэр бүлээсээ ч авч чаддаггүй.

 

-Та болон Адрина Лимагийн хамтаар амилуулсан тэр нэгэн дотор хувцас одоог хүртэл сэтгэлийг минь эзэмдэж байна?  

 

-Тиймээ. Бид хоёрын өмссөн “Охин тэнгэр” гэх дотуур хувцсыг нэгийг нь бүтээхэд хоёр сая ам.доллар зарцуулсан. 7-10 өрөөтэй байшин барих хэмжээний мөнгөөр ганц дотуур хувцас бүтээсэн. “Охин тэнгэр”-ийг өмсөөд хамгийн сайн найзтайгаа гар гараасаа хөтлөлцөөд тайзан дээр гарцгаасан.  Энэ мөчийг юутай ч зүйрлэшгүй. Он солигдох мөчтэй ойролцоо юм.

 

 

-Олон нийт Адрина Лима та хоёрыг үргэлж харьцуулдаг. Энэ тухайд?

 

-Ямар утгаар нь харьцуулдаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Адрина бол гал. Түүний эрч хүчийг гүйцэх эмэгтэйг олох тун хэцүү.  Бид нэг нэгнээ таньдаг болоод 20 жил, нөхөрлөөд 10 жил болж байна. 1993 он байхаа Бразилд нэг загварын шоу зохион байгуулагдаж байсан юм. Шоуны төгсгөлд бид хоёр шалгарч байсан. Тэмцээний дараа Адрина надад кофе өгөөд “Өрсөлдөх сайхан байлаа шүү” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш энэ бүсгүй миний хувьд хүндтэй хүмүүсийн нэг болсон. Нэг цаг мөчид загварын ертөнцийн хаалгаар орж ирсэн болохоор хооронд нь харьцуулдаг байх.

 

-Та хоёр хүүхэдтэй байх аа?

 

-Тиймээ. Охин, хүү хоёртой. Нэг хэсэг ээж болохоос их айж байсан. Зүгээр л ээж гэх алдрыг хүртэхээс эмээж явсан үе бий. Ээж болсон минь хамгийн зөв сонголт байсан.

 

-Таныг харахад хүүхэд төрүүлээгүй мэт харагдаж байна. Үнэхээр сайхан биетэй юм?

 

-Бид бие болон царайгаараа мөнгө олдог хүмүүс. Тиймээс биедээ анхаарал тавих нь зайлшгүй асуудал. Үнэнийг хэлэхэд хүүгээ төрүүлсний дараа өмнөх биеийн галбираа эргүүлэн авах гэж их хүч хөдөлмөр зарцуулсан. Хүүгээ хөхөөрөө хоолохыг хүссэн ч хангалттай шим тэжээл идэж чадахгүй байсан учир, хүүгээ угжаар хооллосон. Өмнөх жиндээ очихын тулд төрснийхөө дараа хоёр сар орчим хоолоо сойж, цэцэгт байцаа зэргээр гол зогоож байснаа санаж байна. Залуу охидууд хоолоо бүү сойгоорой гэж хэлмээр байна.

 

-Шоунд оролцохоор явах үед хүүхдүүдийг тань хэн хардаг вэ?

 

-Нөхөр, ээж хоёр. Энэ хоёроос өөр хүнд хүүхдүүдээ орхиод явахаар сэтгэлд багтдаггүй юм. Хүүхдүүд минь дэндүү жоохон байна. Тэдэнд ээжийн халамж хэрэгтэй байгааг сайн ойлгож буй ч мөрөөдөл, карьерээ одоохондоо орхиж чадахгүйн.

 

 

-Та ямар үед өөртөө итгэлтэй болдог вэ?

 

-“Victoria Secret’s”-ийн тайзан гарах үедээ итгэлтэй болдог.

 

-Яагаад?

 

-Яагаад гэвэл би тайзан дээр хэрхэн алхахаа мэднэ. Харин бодит амьдрал дээр зоригтой байж чаддаггүй. Заримдаа буруу сонголт хийдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
N.n:
Uneher orinhoro saihan yriltsalga bna erch huchtei teswer tewchertei emegtei yma amjilt
2018-01-25
albaker:
ХААНЫ ЧИНИЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛАВ Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Абдуллах, Манжуур хотоос ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн albakerloanfirmgmail.com Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролд
2018-01-25
William:
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ГЭРЭЭНИЙ АРГА ХЭРЭГТЭЙ ХЭРЭГТЭЙ. williamloans14gmail.com Та энэ компанид энэ компанид тавтай морилно уу. Бид хувийн зээл олгодог Зээлийн зөвхөн 2 хувийн хүүтэй бизнесийн зээлийг санал болгож байна 3000 € хүртэл 20,000,000 €, Хэрэв танд бизнесээ зээл авах эсвэл өрийг төлөх шаардлагатай бол бидэнтэй холбоо барина уу Зээлийн өргөдлийн маягтыг бөглөнө үү. 1. Бүрэн нэр _________________ 2. Утасны дугаар __________________ 3. Улс ___________________ 4. Хүйс _____________________ 5. Мэргэжил _______________________ 6. Сарын орлого ______________ 7. Шаардагдах зээлийн хэмжээ ___________ 8. Хугацаа __________________ 9. Нас _______________________ И-мэйл хаягаар бидэнтэй холбоо бариарай И-мэйл williamloans14gmail.com WhatsApp 2348027965239 Харамсалтай нь, Williams зээл.
2018-01-22
Үл мэдэгч:
Энэ мэдээппийн гарчгийг ойлгосонгүй.
2018-01-22