Ким Чен Уны охидын хамтлагын ахлагч өмнөдөд “Од” болов
2018-01-22

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны байгуулсан охидын “Моранбон” хамтлагийн ахлагч Хён Сон Вол энэ амралтын өдөр Өмнөд Солонгост албаны хүмүүсийн хамтаар хүрэлцэн ирсэн байна.

 

 

Тэрбээр ирэх сард болох Пёнчаны өвлийн олимпийн байгууламжуудтай танилцаж, Хойд Солонгосоос хүрэлцэн ирэх уран сайханчдын байрлах газар болон тоглолт хийх газруудад зочилсон аж.

 

Хойд Солонгосын албаны төлөөлөгчдөөс илүүтэй Хён Сон Волыг өмнөдийн хэвлэлүүд онцолж, алхам тутмыг сурвалжилжээ.

 

 

Хён Сон Волын насыг 40 орчим гэдэг бөгөөд гэрлэсэн, хүүхэдтэй эсэх нь ч тодорхойгүй юм. Тэрбээр Хойд Солонгосын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг бөгөөд эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны гишүүн байна.

 

 

Хойд Солонгос Пёнчаны олимп руу спортын таван төрөлд оролцуулахаар 22 тамирчнаа илгээхээ мэдэгдсэн юм.

 

“Моранбон” хамтлагаас гадна 300 гаруй гишүүнтэй “хөөрхнүүдийн арми” буюу хөгжөөн дэмжигчдээ илгээхээ мэдэгдсэн билээ. Түүхэндээ анх удаагаа хоёр улс эмэгтэйчүүдийн хоккейн багаа олимпт оролцуулахаар тохиролцжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
c:
​ Интернетэд 2-3 цаг зарцуулаад 50-150 олоорой . httpenmoney.win2587210525862
2018-01-23
Ойлгосонгүй:
Ийм төрлийн мэдээлэл хэнд хэрэгтэй юм вэ
2018-01-22