Согтуу нисгэгчийг нислэг үйлдэхээс нь өмнө баривчилжээ
2018-01-22

Британийн "A British Airways” компанийн “Боинг-777” онгоцны нисгэгчийг согтууруулах ундаа уусан хэмээн цагдаагийнхан баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Түүнийг Лондон хотын "Гатвик" нисэх буудлаас хөөрөхөөр зэхэж байхад нь амжиж баривчилжээ.

 

Нисгэгчийг согтуу гэдгийг тус нисэх буудлын ажилтан анхлан мэдэгдэж, улмаас тэрбээр цагдаад хэлжээ.

 

Шалтгалтаар нисгэгч эр зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон аж.

 

Уг үйл явдлын улмаас Мауритиус хүрэх нислэг бүтэн хоёр цагаар байна.

 

Компанийн удирдлагууд 49 настай нисгэгчийг дотоод дүрмийн дагуу хатуу шийтгэхээ мэдэгдэж, үйлчлүүлэгчдээсээ уучлалт хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
gadaadiinhan ch soyoltoi uhaantai bolohooroo tsagdaa udirdlagadaa medegdej uridchilsan arga hemjee avhee harin mongold bol nisehiin darga tsereg uilchlegch nisgegch bugd hamt uudag bolohoor medegddeggui yum
2018-01-22