Кейни, Кардашиан нар бяцхан охиндоо нэр хайрлажээ
2018-01-22

Реппер Кейни Уэст, реалити шоуны од Ким Кардашиан нар энэ сарын 15-нд тээгч эхийн тусламжтай охинтой болсон билээ.

 

 

Хос охиныхоо зургийг “алдартай сэтгүүлд зарна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл хос охиндоо Чикаго Уэст гэх нэрийг хайрласан талаар Кардашиан 100 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

Кардашиан “Чикаго Уэст. Охиндоо хайрласан бидний нэр” гэж бичжээ.

 

Кейни том охиндоо Норт Уэст харин хүүдээ Сэйнт Уэст гэх нэрийг хайрласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин