Хэйвард бэлтгэлдээ оржээ
2018-01-22

 

Энэ улирлын нээлтийн тоглолтыг Бостон Сэлтиксийн шинэ цэрэг, бүх одод довтлогч Гордон Хэйвард хэний ч хүсэхгүй хар дарсан зүүд мэт эхлүүлсэн. Тодруулбал 10 сарын 17-нд Кливлэндийн талбайд болсон уг тоглолтод Гордон Хэйвард уг гэмтлийг авсан юм.

 

 

Харин үүнээс хойш хэдийнэ 3 сарын хугацаа өнгөрчээ. Тэрбээр саяхан шагайны хамгаалалтаа авч усанд сэлж байгаа зургаа олон нийтэд цацаад амжсан. Тэгвэл энэ удаа зааланд бэлтгэл хийж байгаа бичлэг нь инстаграм хаягаар нь цацагдлаа.

 

Хэдийгээр багийн удирдлагууд болон эмч нар түүнийг энэ улиралд талбайд гарахгүй гэж мэдэгдсэн боловч сарын өмнө Хэйвард үүнийг нээлттэй сэдэв болгож үлдээсэн. Хэрвээ боломж байвал энэ улиралд талбайд гарахад бэлэн байгаагаа тэрбээр илэрхийлсэн. Одоогоос 3 сарын дараа хасагдах шатны тоглолтууд эхэлнэ. Магадгүй бүсийн шигшээ цуврал буюу 5 сарын дундуур гэхэд Хэйвард талбайд гарч магадгүй юм.

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин