МАН өмнөх алдаагаа давтахгүй
2018-01-22

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн. Айлчлалын үеэр  БНСУ-ын Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн  ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ 500 сая ам.долларыг агаарын бохирдлыг бууруулах, оронсууцжуулахад зарцуулахаа мэдэгдсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Зуух тараах асуудалд ямар байр суурьт хүрсэн бэ?

 

-Цаашдаа зуух оруулахгүй байх талд анхаарна. Зуух нь нүүдэлчдийн соёл иргэншилтэй холбоотой асуудал. Тиймээс энэ асуудлыг судалж үзнэ.

 

-Сайжруулсан түлш илчгүй, шаталт муутай байдаг. Сайжруулсан түлш хэр оновчтой шийдэл вэ?

 

-Түүхий нүүрсийг ахуйн зориулалттай оруулах байх бодлого барьж байна. Ингэхийн тулд сайжруулсан түлшийг оруулна. Сайжруулсан түлш үйлдвэрлэх бүх компаниудад нэг стандарт тогтооно гэсэн бодлого барьж байна.

III, IV цахилгаан станцуудыг хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар яригдсан байсан. Утаагүй түлшний асуудал бизнес болж хувирахгүй гэдэг дээр итгэлтэй байж болно. Энэ асуудлыг төгс шийдэж байж хийнэ. МАН өмнөх гаргасан алдаагаа давтахгүй.

 

-Татварын асуудалд бүлэг ямар байр суурьтай байна. АН ямар нэг арга хэмжээ авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина гэсэн.  

 

-ОУВС-гийнхан энэ сарын 25-нд ирнэ. Энэ үеэр татварын асуудлыг эргэж харна. АН-ын бүлэг гэлтгүй МАН-ын бүлгийн зарим гишүүд Засгийн газрыг огцруулна гэж яригдсан тухай яриа байсан. Тийм зүйл байхгүй, бид Засгийн газраа тогтвортой байлгахын төлөө ажиллана.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
erka:
утаа маань МАНамын л бүтээл шүү дээ. за бүр эзэн нь гэвэл М.Энхболд, Бадамжунай 2 бэлээхэн байж л байна шүү дээ.
2018-01-23
Зочин:
Toriig Im 76 ulaan uhreer udirduulj baigaa yum chini Mongol yaj hogjih be Dee Ih hurliig yaraltai taraaj huchtei chadalyai eronhiilegchtei bolshgooeo
2018-01-23
Зочин:
Khurelsukhiin Zasgiin gazar ogtsrokhiig shaardaj bna. Amidral tuildaj bna
2018-01-23
Zochin:
Vhseni chin nvvdelchdin soeol irgenshiltei holbootoi gj yuga soliorood bgan .zuuh taraahgvi gj helj chadahgvi l de ene tarwaga eostoi balai tarwaga yuma.
2018-01-22
5112:
МАН-ГАРУУДАА... АХИЖ ТА МУУСАЙНГ СОНГОХГҮЙ ЭЭЭ. ТЭР ТУСМАА ЭНЭ ХАВЖИЙЙГ
2018-01-22
Зочин:
Давтсан давтаагүй 2020 онд угаасаа будаа. Тиймээс одоо ажил хийчих арай боловсролтой, толгой ажилдаг хүнээ Ерөнхий сайдаар тавь. Наад Ерөнхий сайд чинь нэг л их сахилга бат ярьсаар байгаад амаар нь шороо өмхүүллээ. Хурдан сольж үз. Засгаа нэг унагасан хоёр унагасан яг адилхан. Тийм л юм бол эхнээсээ л Засгаа унагахгүй байх байхсын та нар. Хурдан огцор. Чадахгүй бол их хурлаа ч тараа.
2018-01-22
зочин:
Шудрага ёс тогтоож хариуцлага тооцож Ми.Энхболдыг зайлуулахгүй бол 2020 онд найдлагүй шүү.
2018-01-22
Зочин:
Татвар нэмсэн ЗГ-ыг огцрохыг шаардаж байна
2018-01-22