Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
2018-01-23

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэх эсэхийг шийдэв. Дээрх хуулийн төслүүдээр бүртгэлийг цахимжуулж, онлайн болгох “Нэг иргэн-нэг бүртгэл” Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс оруулж ирсэн байна.

 

Иргэний улсын бүртгэлийн шинэчилсэн хуулиар 15 төрлийн бүртгэлийн зохицуулалт хийгдэж байгаа бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр бусдын газар дээр барилга байгууламж барихдаа санхүүгийн түрээс, газар эзэмших ашиглах, өмчлүүлөх зэрэг 9 төрлийн бүртгэлийн зохицуулалт хийгдэх аж.  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хуулийн төслүүдийг танилцуулсан юм.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дээрх гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин