Л.Насанцэнгэл: Мансуурах бодист донтсон залуучуудын тоо хоёр дахин өссөн
2018-01-24

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Cогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтар зохион байгуулж байгаа юм.  Хэлэлцүүлгийн үеэр албаныхан байр сууриа илэрхийллээ. 

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл "СЭМҮТ жилд 40 гаруй мянган хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэгээс 7 000 орчим хүн нь архинд донтох эмгэгтэй хүмүүс байдаг. 6 000 орчим хүнд хэвтүүлэн эмчлэх туслалцаа үзүүлдэг. Үүнээс 1 000 орчим хүнийг архинд донтох эмгэгийн улмаас хэвтүүлэн эмчилдэг. Наркологийн тасаг 30 ортой, таван эмч, 20 гаруй эмнэлгийн ажилтантай тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хуулийн төсөлд албадан эмчлүүлж байгаа хүн анх хэвтэж байгаа бол 3-6 сар, давтан хэвтэх бол зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд хэвтэж эмчлүүлдэг. СЭМҮТ-ийн судалгаагаар мансуурах бодист донтсон хүний тоо 2016 онд 80 орчим байсан бол 2017 онд 160 болсон. Энэ төрлийн донтолтод холбогдож байгаа залуучуудын тоо сүүлийн хоёр жилд хоёр дахин өссөн. Мансууруулах бодист донтсон хүний эмчилгээний үр дүн асуудалтай. Дэлхий нийт урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг түлхүү явуулж байгаа. Мансуурах эмгэгтэй боллоо гэдэг нь үхэл гэсэн үг шүү дээ" гэсэн юм.  

 

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг  "Сүүлийн 15 жилийн судалгаагаар 290-1 000 орчим хүнийг жилд албадан эмчилсэн тооцоо байдаг. Гол төлөв архинд донтсон хүмүүсийг эмчлэх асуудал яригдсан. Мөн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учир энэ төрлийн хүмүүсийг эмчлэх байдал бас гарч байна. Эдгээр донтой хүмүүс гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөгөө талдаа эдгээр хүмүүсийг эмчлэх хүрээнд хүний эрхийг зөрчих вий гэдэг үндсээр уг хуулийн шинэчлэхээр болсон. “Cогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хууль 2000 онд батлагдсан. Уг хуульд яг ямар үндэслэлээр албадан эмчлэх вэ, эмчлэх төлбөр мөнгөний асуудал ч гэсэн одоог хүртэл тодорхойгүй байсан. Мөн тухайн хүнийг албадан эмчлүүлэх хүсэлтийг ар гэрээс гадна, харъяа газрынх нь цагдаагийн ажилтан гаргах эрхтэйг хуульд тусгаж байгаа.  Гэр бүл болон орчин тойрондоо аюултай нөхцөл байдал үүсгэчихээд сайн дурын үндсэн дээр албадан эмчлүүлэхгүй гэж үзвэл ар гэрийн болон цагдаагийн хүсэлтийн дагуу шүүхээр оруулаад, шүүх тухайн хүнийг зайлшгүй албадан эмчлэх шаардлагатай гэж үзвэл эмчлэх асуудал яригдана. Түүнээс биш согтуурах, мансуурах донтой хүн сайн дурын үндсэн дээр эмчлүүлэх бүрэн бололцоотой" гэлээ.

 

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нийгэмийн,мансууруулаж,байгаа,архи,зардаг,хүнсний,дэгүүрүдийг,хориглох,хэртэй Архи,бол,хүнс,биш,хоръ
2018-01-29
albaker:
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2. И-мэйлээр бидэнд хандаарай albakerloanfirmgmail.com
2018-01-25
albaker:
Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2. И-мэйлээр бидэнд хандаарай albakerloanfirmgmail.com
2018-01-25
.:
Саяхан муу арчаагүй Хятадууд л хар тамхины үүр гэдэг бйасан Өнөөдөр будаа
2018-01-25
!!!:
Mongol Ulsad odoo Setgel zuichee sain beldeh heregtei iim ulsuudiig Saimn Setgelzuich l awrana daa Setgel zuichee beldee Gadnii sain setgel zuich urij ajilluulaa !!!
2018-01-24