Ч.Хүрэлбаатар: Бензиний хомсдлын асуудал бүрэн шийдэгдэнэ
2018-01-24

Засгийн газрын хуралдаанаар шатахууны үнийн талаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-2017 оны долдугаар сараас эхлээд олон улсын зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45 ам.доллар байснаа 65 болж өссөн. Судалгаа хийж үзэхэд нефть бүтээгдэхүүний үнэ 60-70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа.

 

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан өнгөрсөн оны долдугаар сард газрын тосны үнэ 40 орчим ам.доллартай байсан. Тийм учраас өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд АИ92, А80 шатахууны үнийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа.

 

Бусад евро стандартай А95, А98 болон дизель түлшинд  тогтоосон онцгой албан татварын хэмжээг хэвээр нь байлгах  шийдвэр гаргаж байна. Гадуур үүсээд байгаа бензиний хомсдлын асуудал энэ шийдвэр гарсны дараагаар бүрэн шийдэгдэнэ гэдгийг хэлье гэлээ. Сангийн сайд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Яагаад шатахууны хомсдол үүсэн бэ?

 

-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд байгаа, дээр нь нэмэгдэх үед нь ОУВС-гийн хөтөлбөрийн хэлэлцээрийн дагуу татвар нэмэгдүүлсэн байсан.  Үнэ нэмэхгүй гэдэг шийдвэрийг Үнийн зөвлөл дээр гаргасан байсан. Хүлээлт үүссэн байсан учраас татан авалтын хэмжээгээ багасгасан болов уу гэж бодож байна. Үүнтэй холбоотой хүлээлт, очер үүссэн байна. Засгийн газар үүнд хурдан шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол хомсдол үүсэх нөхцөл байсан. Тийм учраас өнөөдөр Засгийн газрын хуралдаанд шуурхай шийдвэрлэн оруулж ирж байна.

 

-ОУВС-гийн хэлэлцээрийн дагуу Онцгой албан татвар нэмсэн байсан.  Энэ асуудлаар ОУВС-тай холбогдсон уу?

 

-Бид ОУВС-тай  энэ асуудлаар цахимаар ярилцаж байгаа. Дизельд оногдож байгаа онцой албан татварыг өөрчлөхгүй. Өнөөдөр олон улсын зах зээл зэс, алт, нүүрсний үнэ өндөр байгаа. А95, А98 маркийн бензинийг боломжтой хүмүүс хэрэглэдэг. Харин АИ92, А80 шатахууны хувьд суурь үнэ хөдөлгөх эрсдэлтэй. Гадаад зах зээлийн  барааны өсөлтийг монголдоо, тэр дундаа өргөн хэрэглээний бараанд авчрах шаардлагагүй. Онцгой албан татварын хувь хэмжээг тогтоох бүрэн эрх нь Засгийн газарт байдаг. Эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх, үнэ хөдлөх эрсдэл үүсч магадгүй гэсэн үед Засгийн газарт бүрэн эрх олгосон шийдвэрийг С.Баяр Ерөнхий сайдын үед гарсан байдаг. Бид татвараа тэглэсэн. Нефть бүтээгдэхүүний үнэ яаж хөдлөхөөс бүх зүйл шалтгаална.

 

-ОУВС-тай хэлэлцээр хэзээ хийх вэ?

 

-ОУВС-тай албан ёсны хэлэлцээр маргаашнаас эхлээд явна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
L:
Humuusee umiig surug talaas bolj ug ul buu haraarai tand l muu 1000 yariad yaahav hudlai yarij suuhiin orond uls turchiduu zuv songo Ene humuusiin chadvar bidnii songolt bid unendee archaagui Bna shuu
2018-01-25
kub:
uursduu asuudal bii bolgochikhood l niigmiig khyamraaj khyamraaj uursduu shiideed baidag sonin ulamjlal togtloo l doo
2018-01-25
zochin:
Hutul hotod DIZEL 1900 tai ba saidaa
2018-01-25
нэр зочин:
засгийн газар шуурхай шийдвэр гагасан нь саашаалтай ЗАСГИЫН ГАЗАРТ ИТГЭХ ИТГЭЛИЙГ АЛДАРУУЛАХ АЖЛЫГ ЕРӨНХИЫЛАГЧИЫН ЗҮГЭНС БАЙНА ХИЙЖ СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЫ
2018-01-24
Зочин:
ulger ingej ehelnnee,,..kk
2018-01-24
t:
bitgii shaa ene muusain hulgaichuud tsaasan malgai umsguj bna araa bodoj songuul bodoj hudiaa shaaj bna
2018-01-24
jagaa:
anandbazar sodbileg oyun gerel tuya oor cgn bilee bauar baurtsogt avilgachidig bugdin talbai deer duujil xulgailsan xorongin xuraa
2018-01-24
Зочин:
Huvisgal Huvisgal capitalistuud sunutugei! Socialism mandtugai
2018-01-24
Nam bus irgen:
Nam gedeg hulgaich oligarhuudiin evlelden negddeg bulgemiig sanhuujuulegch eh uusveriinhee neentegend orchihson hulgaichuud.
2018-01-24
Зочин:
Hudlaa shaagaal
2018-01-24
зочин:
Бензины үнэ хэвийн болж,хомсдол үүсэхгүй гэсэн ЗГ-ын шийдвэрт итгэхгүй эргэлзээг төрүүлдэг боллоо.Хувийн өмч хувийн компаний баячууд мундаг юм аа.Засгийн Газрын шийдвэр улс орон хувийн компани баячуудын өмнө хүчин мөхөсдөж байгаа тод шишээг ард олон бодитоор харлаа.Капталист нийгэм баячууд сөнтүгэй.АРД ТҮМЭН АЖИЛЧИН АНГИ МАНДТУГАЙ.
2018-01-24