Хятад эрдэмтэд сармагчинг хувилжээ
2018-01-25

БНХАУ-ын эрдэмтэд урт сүүлт макака сармагчинг хувилж чадсан талаар “www.abc.net.au” сайт мэдээллээ.

 

 

Эрдэмтэд хоёр сармагчин хувилж чаджээ.

 

Тэднийг Зон Зон, Хуа Хуа гэдэг бөгөөд тэд 6, 8 сарын өмнө төрсөн байна. Тэднийг Шанхай дахь Хятадын Нервологийн Шинжлэх Ухааны Хүрээлэнд SCNT “Somatic Cell Nuclear Transfer” аргаар анх удаа гарган авчээ.  Хоёр нэрийг холбол “Хятад үндэстэн” гэх өгүүлбэр бүтэх аж.

 

 

1996 онд уг аргаар Долли гэх хонийг гаргаж авсан түүхтэй.

 

Лабораторийн нөхцөлд генетикийн хувьд яг ижил сармагчингийн сүрэг гаргаж, авчээ.

 

Зон Зон, Хуа Хуагийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.

 

Сармагчингуудыг өмнө нь “үр хөврөлийг хуваах” аргаар хувилж байсан боловч энэ тохиолдолд ердөө дөрвөн эд эрхтэн нь л яг ижил хувилагддаг байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Aмина:
зарж болдог юм уу
2018-10-22
Зочин:
YAG YAMAR ARGAAR HUVILSAN TUHAI TODORHOI BICHDEGGUI YUMUU UR HOVROLIIG OSGOSON YUMUU ESIIG SARMAGCHIN BOLGOCHIHSON YUMUU
2018-01-28