Б.Энхбаяр: Иргэд лавлагаагаа онлайнаар авдаг болно
2018-01-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.   Хэлэлцж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Иргэн лавлагаа бүртгэл авах гэж заавал Иргэний бүртгэлийн газар руу явах хэрэгтэй юм уу. Ер нь лавлагаа бүрдүүлэх гэж нотиаратаар заавал бүртгүүлдэг. Үүнийг болиулах хэрэгтэй. Нотариатчдыг байхгүй болгох хэрэгтэй.  Энэ хуулиар джиталь шилжилт, тоон технологи ярих хэрэгтэй.

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

 

-177 мянган лавлагаа олгосон байгаа юм. Энэ хуулийн төслөөр мэдээллийг онлайнаар өгнө. Иргэдийг бүртгэлийн байгууллагад дээр ирүүлдэг асуудлыг зогсооно. Мөн таван төрлийн бичиг баримтыг иргэдээс нэхдэгийг болино. Үүнд төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний баталгаа, иргэний үнэмлэх зэргийг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 156 хорооноос 120 нь хорооны бүртгэлийн байгууллага онлайнд шилжсэн.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Иргэн хуулийн этгээд 100 хувь цахим систем рүү шилжих хэрэгтэй. Манайд нотиаратаар гэрчлүүлдэг бүдүүлэг тогтолцоотой.

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

 

-Бүртгэлийн үйл ажиллагаа мэдээллийг хэн үнэн зөв мэдээлэл өгч, баталгаа болох вэ гэдэг чухал асуудал. Герман зэрэг орнууд газар өмчлөл, бүртгэлээр 200-300 жилийн туршлагатай. Энэ ч утгаараа бүртгэл, мэдээлэл нь онцлогтой. Гэрээ хэлэлцлийн олон жилийн туршлагатай хүмүүс оролцдог. Манай улсын хувьд орон сууцны бүртгэл 22, газар өмчлөлийн бүртгэл 15 жилийн туршлагатай. Үүнийг одоо цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор энэ хуулийг оруулж ирж байна. Өнөөдөр бүртгэлийн үйл ажиллагааны 70 гаруй хувь нь онлайнд шилжсэн. Нотиаратаас гадна бусад чиглэлээр бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, залилан мэхлэх үйл ажиллагаа явагдсан байсан туршлага гадаад оронд байдаг юм билээ. Тиймээс бүртгэлийг цаасан болон джиталиар давхар явуулна.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-1997 онд анх бүртгэлийн байгууллага байгуулагдсан юм.  Энэ хуулийн өөрчлөлт гурав дахиа хийгдэж байна. Цахим орчинтой холбоотой шинэчлэл хийгдэж байна. Би ажил авсны дараагаар нотиаратын хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгууллаад байна. Нотиаратын асуудал өөр. Хэдийгээр цахим орчинд хурдацтай нэвтэрч байгаа ч цаасан бүртгэл цаашдаа байхаас өөр аргагүй. Цахим орчинд халдлага болвол осолтой эд. Бүртгэх бүртгэхдээ хар чернеллиэр гараар бичдэг юм билээ, туршлагатай гадаад улсад.  Тэгээд асуудал үүсвэл гар бичмэлийг шүүх нэхдэг юм билээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин