МАХН-ын хуралтай холбогдуулан О.Баасанхүүгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-01-25

 

АТГ-аас мэдээлэл хийж байна. Өнгөрсөн сард АТГ-т авлигатай холбоотой 219 дуудлага иржээ. Үүний дийлэнх хувийг эрхзүйн тусламж хүссэн дуудлага байжээ.

 

АТГ 2018 ОН ГАРСААР ЭРҮҮГИЙН 14 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН

 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "2018 оны нэгдүгээр сард авлигын эсрэг хууль тогтоомжийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгье. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зорчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн өргөдөл гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан, мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэргээр зөрчлийг арилгуулсан байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн явцын мэдээг танилцуулбал www.meduuleg.iaac.mn цахим системд өнөөдрийн байдлаар нийт 10 200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ мэдүүлж, баталгаажуулсан бөгөөд улсын хэмжээнд явц байдал 29.2 хувьтай байна.  АТГ 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж Батсуурь, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А Цолмом, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав, Батлан хамгаалах яамны Төрийн марийн бичгийн дарга асан хурандаа Б.Батсайхан, Баянгол дүүргийн татварын байцаагч А Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н Пүрэвдорж нарт холбогдох хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Эдгээр хэргуүд нь байгалийн ховор ургамал экслортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан, хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 49 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуйн нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосон, эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэснээс улсад 109 сая төгрөгийн хохирол учруулсан, шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн зэрэг үйлдэлд холбогдолтой эрүүгийн хэргүүд байгаа юм" гэлээ.

 

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМААТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫН ДАГУУ ГУРВАН УДАА ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

 

АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалаг "Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Ж.Батбаярын мөрдөн шалгагдаж байсан хэрэг дээр нэмж шалгах хэрэг гарсан тул мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.  МХЕГ-ын газар болон хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шалгагдаж дуусч  байгаа ойрын хугацаанд прокурорт шилжүүлнэ. Офшор бүсэд данс эзэмшиж байгаа иргэдтэй холбоотой хоёр янзын тоолуур гүйж байгаа. Эхнийх нь хоёрдугаар сарын 4-нд дуусах юм. Энэ өдөр хүртэл мэдээлэл байхгүй байна.

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түүнээс байцаалт авсан.

 

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбогдуулан шалгаж прокурорт шилжүүлсэн” гэлээ.

 

Мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гомдлын дагуу гурван удаа шалгалт хийжээ.  Шалгалтаар тус яамны ажилтан С.Мөнхөөлэйгийн томилгоотой холбоотой асуудлыг шалгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандаад байгаа юм байна.

 

М.Дөлгөөн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочйн:
Бйтги хутц пйзда баасанхvv тэмбvv 1937 оны бууны нохой хурс 1937 оны алуурчйн
2018-01-25
Зочин:
АТГ улс төрийн зорилгоор ажилладаг гэдгээ нотолж байна. Баасанхүүг олон нийтийн өмнө доромжилж зодож болдог, Батзанданд төрийн хамгаалалт өгч гадаадад хамгаалагчтай нь төрийн мөнгөөр явуулдаг. Энхбаяр Шилгээтэй нийлж авилга авахад Энхбаяр наранд.
2018-01-25
Зочин:
Монголд эзэн боол гэсэн ойлголт байхгүй шүү. Чи наад боолын сэтгэхүйгээсээ сал
2018-01-25
Зочин:
АТГ ямар хэргийн ингэж хурдан шалгаад ямар хэргийн хэдэн сар жилээр шалгадаг байнаа. Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Төмөрбаатарын асуудлыг баримтаар өгсөн байхад шалгаад хэдэн сар боловоо тэр хүн бүр намайг яаж ч чадахгүй бүр албан тушаал дэвшинэ гээд явж байна
2018-01-25
busad ni ch yahav ee:
ter baasanhuug l hunii yumand huruu durheer yadgii ni uzuuleh heregteim daa bas ezneeesee urvasan booliig yadgiig uzuuleh heregtei .
2018-01-25
Зочин:
Монголд эзэн боол гэсэн ойлголт байхгүй шүү. Чи наад боолын сэтгэхүйгээсээ сал