Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
2018-01-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулиар иргэний бүртгэлийг онлайн болгох асуудлыг тусгажээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад үдээс хойшхи хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсангүй. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "УИХ-ын дарга аа, эхлээд ирцээ бүрдүүл. Хүн амын бүртгэлийн 70 хувь нь онлайнд шилжээд байгаа. Энэ хуулийг хэлэлцэн баталснаар аюулгүй байдлыг ч хангана. Тиймээс энэ санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргаж байна" гэлээ. 

Ц.Мөнх-Оргил гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан юм. Гэвч гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсангүй. Тиймээс эхний санал хураалтыг хүчинтэйд тооцож, хууль санаачлагачид нь буцаав. 

Дараагаар нь Иргэний бүртэлийн тухай, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөл хууль санаачлагачид буцаж байна. Дараагийн хэлэлцэх хуулийн төслүүд эхний хуультайгаа уялдаж байгаа. Тиймээс төсөл санаачлагач энэ хувилбараар нь дахин хэлэлцэх боломжтой эсэхийг судлах хэрэгтэй байна. Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулъя" гэсэн горимын санал гаргалаа. 

Хуулиудын хэлэлцүүлгийг хойшлуулснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср Утас88671597