“Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд”-ыг нээнэ
2018-01-25

Монгол цэргийн музей энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдийнхээ үүрэг гүйцэтгэлт, оролцоо, байгуулсан гавьяа, түүхэн сургамжийг улам бүр тодотгох “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийн хэсгийг шинэчлэн дэглэх төслийг боловсруулжээ.

 

Энэхүү төслийг АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас дэмжсэн байна. Ингэснээр Монгол цэрэг дэлхийн цэрэг болсон, тэднээрээ бахархах нэг сайхан үзмэрийн хэсэгтэй боллоо. Энэхүү үзүүллэгийн хэсгийн нээлт маргааш 10 цагаас Монгол цэргийн музейд болох аж.

Shuud.mn
Сонин хачин